Авлигатай тэмцэх газраас Рэнцэндорж овогтой Ононг Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татжээ.
Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан нь илэрсэн байна.
Р.Ононгийн гэр бүл Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд амьдардаг бөгөөд байрных нь зах зээлийн үнэлгээ 800 сая төгрөг.Мөн үүнээс гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.