Ардчилсан намын бүлэг Засгийн газрын сайдуудыг чөлөөлөх асуудлыг дэмжлээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх саналаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн билээ. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг хаалттай горимоор хуралдаж, бүлгийн олонх гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн саналыг дэмжсэн байна. Бүлгийн хуралдаанд 25 гишүүн байсан бөгөөд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
МАХН-ын сайдуудыг чөлөөлөхийг АН хаалттай хуралдаанаар дэмжлээ
2016-05-24 12:26:00