Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг хууль бусаар томилогдсон хэмээн олон хүмүүс ярьдаг. Мөн аймгийн тамгын газрын ажилтнуудыг намаар нь ялгаварлан гадуурхаж хөөж, туусан гэх мэдээлэл ч бий. Хууль бус үйлдэлээрээ зартай Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ажилтнаа зодсон хэргээр хуулийнханд шалгагдах болоод байгаа. Түүнийг аймгийн ард иргэд “Бүтэхгүй хүн. Танил талаараа даргын сэнтийд заларсан” хэмээн ам муутай байдаг аж. Харин О.Амгаланбаатар аймаг толгойлохоосоо өмнө эдийн засгийн гэмт хэргээр ял эдэлж байсан нэгэн аж. Анх албан тушаал авмагцаа тэрээр төрийн жинхэнэ албан хаагч 40 шахам хүнийг ямар ч шалтгаангүйгээр ажлаас нь халсан тухай мэдээлэл ч гарч байсан. Түүнй энэ мэт аашийг нутгийнхан “Алтайн дарангуйлагч” гэж өргөмжилсөн удаатай.
О.Амгаланбаатар эдийн засгийн гэмт хэргээр ял эдэлж байжээ
2016-05-24 15:15:00