8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн"-ыг тоймлов

2016-05-24 17:48:00

Өглөө, өдөр бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаж буй эрхэм таны амрыг эрье. Та, бидний амьдарч буй оршихуй өгөөмөр агаад харам. Хэчнээн олон өдөр, цаг, минут бүрийг бидэнд өгсөн ч дэмий өнгөрүүлсэн тэр хоромхон эргэж олдохгүй нь  харамсалтай. Гэлээ ч биднээс нүүрээ буруулахгүй өнөөдөр гэх шинэ өдрийг үргэлж бэлэглэж байна. Үдэш бүрийн энэ цагт гэрэл гэгээтэй мэдээлэлийг хүргэхийг зорьдог сайн тоймоо хүргэх гэж байна. Та энэ мэдээлэлээс гэрэл гэгээтэй, баяртай, таатай мэдээлэлүүдийг унших боломжтой. “Сайн”-ыг тоймлов.

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ боллоо. Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн Германы Мюнхен хотод боллоо.  Тус тэмцээнд ОУХМ Г.Нандинзаяа 419,7 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 163,7 оноо авснаар 4-р байранд шалгарсан баяртай мэдээ байна. "Сайхны сарлаг-2016" арга хэмжээг Говь гурван сайхан ууланд 5 сарын 28-нд зохион байгуулахаар болжээ.

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай.

Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай
www.Chuhal.mn

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл