Манай улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хот суурин газар 60 км цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг. Харин энэхүү хурдыг хэтрүүлж давхисан нь камерт нэг л удаа бичигдэхэд жолоочийн эрхийг шууд зургаан сарын хугацаагаар хасч байна.
Тодруулбал, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэж байгаа аж.
Мөн жолооч нар хяналтын камергүй Нисэх-Яармаг, Баянхошууны замд хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байгаа учраас Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс осол аваар их гардаг газруудад явуулын камер ажиллуулж байна.
Анхаар: Жолооч нарын анхааралд
2016-05-25 13:37:00