8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Батмөнх: Баяр наадмын үеэр шугам засварын ажлыг түр зогсооно

2016-05-26 08:51:00

Урин дулаан цаг ирэхээр нийслэл хотод дулааны шугам сүлжээний урсгал засвар, шинэчлэлийн ажил эхэлж албан газар, орон сууцны хэрэглээний халуун усыг тасалдаг.  Үүнд иргэд нэлээд бухимдалтай ханддаг. Энэ жилийн хувьд мөн адил энэ сарын 10-наас хэрэглээний халуун ус тасалсан. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн Инженерийн албаны дарга Э.Батмөнхтэй ярилцлаа. 

-Дулааны шугам сүлжээний урсгал завсар, шинэчлэлийн ажил энэ сарын 10-наас эхэллээ. Өнөөдрийн байдлаар хэдэн газарт урсгал засвар хийгээд байна вэ? 

-Ирэх өвлийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ сарын 10-наас их болон урсгал засвар, төв шугамын шинэчлэлийн засварын ажил эхэлсэн. Эхний зогсолт хийгдээд хэрэглээний халуун усны халуун усыг таслаад өнөөдрийн байдлаар залгасан.  Өнөөдрийн байдлаар гурван газарт зогсолт хийж байна. Зогсолт гэдэг нь хэрэглээний халуун усыг тасалсан газар, байршлуудыг хэлж байгаа юм. Одоогоор III, IV хороолол засварыг хийгээд дууссан. Өнөөдрөөс эхлээд залгаж байна.  Мөн төмөр зам,  XIII, XV, XVI хороо,  Батлан хамгаалах яам, Жуков  орчим,  МУБИС-ээс зүйн тийшээ эргэсэн зам дагуух бүх барилга байгууламжийн хэрэглээний халуун усыг таслаад засварын ажил хийж байна.

Засварын ажлыг долдугаар сарын 4-ны өдөр хүртэл хийнэ. Баяр наадамтай холбогдуулан засварын ажлыг түр зогсоогоод 7 сарын 17-ны өдрөөс эхлээд ирэх наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна.  

-Эдгээр тасалсан шугамын засварын ажил хэзээ дуусч, халуун ус залгах вэ?

-Хуваарийн дагуу бол энэ сарын 30-ны өдрөөс эхэлж залгаж эхэлнэ. Харин XVI хороог ирэх зургадугаар сарын 4-нээс залгана.  

-Энэ зун нийт хэчнээн шугамыг шинэчилж, засварлахаар төлөвлөөд байна вэ?

-Манайх нийтдээ 400 гаруй км шугамыг засварлаж, шалгах ажлыг хариуцаж ажилладаг. Энэ зуны хувьд дээрх хэмжээний шугамыг засварлахаар төлөвлөөд эхнээсээ ажлуудын нь хийгдээд явж байна. 400 км шугамыг 12 хэсэг болгон хувааж 10-14 хоногийн хугацаатай засвар үйлчилгээ хийж байна. Эхний дөрвөн зогсолтыг хийж нэг зогсолтыг залгаад байна.

-Засварын ажлыг Үндэсний их баяр наадмын үеэр түр зогсоох уу?

-Засварын ажлыг долдугаар сарын 4-ны өдөр хүртэл хийнэ. Баяр наадамтай холбогдуулан засварын ажлыг түр зогсоогоод 7 сарын 17-ны өдрөөс эхлээд ирэх наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна.  

-Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажлыг зуны улирал ирэхээр заавал хийх ёстой байдаг  уу. Жил бүр хийж байхаар нэг удаадаа сайн хийгээд хэдэн жил завсар хийхгүй байж болдоггүй юм уу?

-Жилийн турш хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хэвийн хангах, орон сууц, барилга байгууламжийг өвлийн улиралд тавтай тухтай байлгах үүднээс жил бүр засвар, шинэчлэлийн ажил хийж байх ёстой. Хийсээр ирсэн. Иймээс л зун болгон засвар, шинэчлэлийн ажил хийдэг. Мөн 400 км шугамын дийлэнх хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүртлээ хуучирч  муудсан шугам байна. Тиймээс өвөлдөө өнтэй өвөлжихийн тулд зунд заавал шинэчлэл засвар хийж байх хэрэгтэй. 

-Засварын ажил хийгээд явж байхад эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хэрхэн засч, янзлах вэ. Энэ жилийн шалгалтын явцад ийм зүйл гарсан уу?

400 км шугамын дийлэнх хуввь нь ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүртлээ хуучирч  муудсан шугам байна. Тиймээс өвөлдөө өнтэй өвөлжихийн тулд зунд заавал шинэчлэл засвар хийж байх хэрэгтэй.

-Ерөнхийдөө халуун усны шугамыг маш өндөр даралттай усаар шахаж чанар, бат бэх байдлыг шалгадаг. 20 ата даралттай усаар шалгадаг. Метрээр авч хэмжиж үзвэл 200 метр өндөртэй гэсэн үг. Жил бүр л ингэж шалгаж үздэг. Шалгах явцад эдрэл, гэмтэл гарна. Труба задрах, хагарах тохиолдол их байдаг.  Гэмтэл гарсан тохиолдолд шинэчлэн засварлаж ирсэн.

-Шугам засвар, шинэчлэлийн ажилд танайхаас хэчнээн инженер ажиллаж байна вэ?

-Шугамын шинэчилж солих ажлыг тендер зарлаж гадны мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. Манайх өөрсдөө шугам, тоноглолын урсгал, их  засварыг  компани ашиглалтын алба өөрсдөө хийнэ. Нийтдээ дөрвөн бригад ажиллаж байна. Нэг бригад 10-20 хүнтэйгээр ажлаа гүйцэтгэж байгаа. Харин хэрэглэгчийн засварыг Дулаан үйлчилгээний зүүн, баруун гэсэн хоёр салбар хариуцаж ажилладаг. Олон улсад мөн адил энэ жишгээр ажилладаг. Тиймээс иргэд та бүхэн халуун ус тасалдсанд уурлаж, бухимдах хэрэггүй. Өвлийг тав тухтай, өнтэй давахын тулд урин дулааны цагт 10-14 хоног л хэрэглээний халуун ус тасалж байгаа юм. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
УБ иргэн
Жилийн жилд засвар хийж байна гэж халуун ус таслах юм яасан дуусдаггүй засвар вэ. Жил өнжилгүй засвар хийх юм хэдэн жилийн настай засвар хийгээд байнаа. Бараг Улаанбаатар хотын бүх шугамыг шинэчлээд дахиад нэг Улаанбатарын шугамыг шинэчилэхээр л ажил хийх
2016/05/27 103.17.108.42
УБ иргэн
Жилийн жилд засвар хийж байна гэж халуун ус таслах юм яасан дуусдаггүй засвар вэ. Жил өнжилгүй засвар хийх юм хэдэн жилийн настай засвар хийгээд байнаа. Бараг Улаанбаатар хотын бүх шугамыг шинэчлээд дахиад нэг Улаанбатарын шугамыг шинэчилэхээр л ажил хийх
2016/05/27 103.17.108.42
hi
hi
2016/05/26 103.17.108.42