АН-ын гишүүд тэр дундаа лидерүүдийн үл ойлголцол дээд цэгтээ хүрлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гишүүдийг танхимаасаа явуулж оронд нь өөрийн намын хүмүүсийг оруулж ирэх гэсэн ч үүнийг эсэргүүцэж байсан УИХ-ын дарга З.Энхболд эсэргүүцэж чуулганы хуралдааныг шууд завсарлуулчихлаа. Үнэндээ З.Энхболд алхаа цохилгүйгээр чуулганаа өндөрлүүлж байна. Яаран сандран чуулганаа завсарлуулаагүй байсан бол МАХН-ы гурван сайдыг нь засгаас гаргах байсан юм. Зи даргын цаад санаа нь МАХН-ыг хүчтэй хэвээр нь байлгаж байгаад сонгуульд оруулахаар төлөвлөж суусан нь ойлгомжтой.
Мөн үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзанданы өргөн барьсан “Оффшор данстай” холбоотой хуулийн төсөл мөн Авлигатай тэмцэх газрын даргыг томилох гээд хамгийн чухал асуудлуудаа хэлэлцэх байлаа. Сонгууль өнөө маргаашгүй болох дээрээ тулчаад байхад АН-ын дотоод зөрчил, сайн юманд хүргэхгүй нь мэдээж. Хэдхэн хоногийн дараа сонгууль болох гэж байхад АН-ын рейтинг иргэдийн дунд доогуур байгаа энэ үед амиа бодон мэдэгдэл хийсэн нь өөрсдийгөө хэн болохыг харуулж байгаа мэт. Зөвхөн нам гэлтгүй улстөрчид нь хүртэл өөрт ашигтай санал тавьсан нам руу урваж шарвах нь хэвийн үзэгдэл болж. Үүнийгээ тэд их соёлтойгоор "Улстөрийн сонголт" хэмээн тайлбарладаг. Саяхан гэтэл АН-ын эмэгтэй гишүүд тойрог булаацалдаж заамдалцаж авсан мэдээлэл гарсан. Тодруулбал, Сайд Р. Бурмаа Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн оронд нэр дэвшинэ хэмээн аархаж, хоёр гишүүн заамдалцаж авсан сурагтай. Уг нь Сайд О.Бурмаа Дорнод аймагт дэвшихээр бэлтгэж байсан ч даанч тус нутагт нэр хүнд муутай болсон учраас шаансгүй гэж хэлж болно. Харин тойрог булаацалдсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хувьд хэдэн сарын өмнө нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байсан ч шийдвэрээ өөрчлөн Хан-Уул дүүрэгт дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа аж. Шийдвэрээ өөрчилж, багтах шингэх газаргүй болсон хоёр гишүүн ийнхүү тойрог булаацалдаж маргалдсан мэдээлэл гагрсан. Өнгөрсөн долоо хоногт гэхэд шалдаа буусан нэр хүндээ эргүүлэн авах гэж АН-ын дарга З.Энхболд оффшор данстай гишүүнээ нэр дэвшүүлэхгүй хэмээн хэлж ард түмнээс оноо авах гэж оролдсон. Харамсалтай намын ледир гишүүнээ золигт гарган байж ийм шийдвэр гаргасан ч үр дүн нь сайн харагдахгүй л байна.
Гэхдээ энэ нь олон фракциас бүрддэг АН- ын хувьд өнгөц харахад ялархаж, тунирхаж байгаа мэт боловч цаад утгаараа улстөрчид гадны улс, гүрнүүд, бизнесийн салбарынхнаас хэт хамааралтай дүр зураг ажиглагдаж байна. Өнгөрсөн сард гэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шалгаж, хэд хэдэн эмэгтэй туслахыг нь баривчилж нэлээд сүр дуулиан дэгдээсэн. Энэ үеэр Х.Баттулга “жаахан хүлээчих, би бүх юмыг илчилнэ” гэж хэлсэнээр асуудал нам чимээгүй болсон.
Энэ бүхнээс дүгнээд үзэхэд Ардчилсан нам хэдийгээр асуудлаа дотроо шийддэг гэдэг боловч ямарч дотоод эв нэгдэлгүй цаг цагаар ,өдөр өдрөөр урваж шарваж чаддаг болохоо бидэнд тодхон харууллаа. Хэдхэн бүлэг фракциудаас болж улс орны хувь заяа яаж ч марагдгүй болоод байна. Тэд өнөөдөр ханилж явсан нэгнийхээ ар нуруу руу маргааш Түгжил шиг “хутга зоож” байна. Ардчилсан нам чинь тэр чигээрээ “Түгжил” –үүдийн нам болчихсон юм биш үү. Энэ жил сонгогч бидний хувьд ухарах уу урагшлах уу гэдгээ сонгох чухал сонгууль байх болно. Энэ улс төрийн нөхцөл байдлаас хараад “Түгжил” –үүдийг сонгож болохгүй гэдгээ дэндүү сайн ухаарсан биз ээ.