Урин дулааны улирал ирэхтэй зэрэгцэн иргэд болон эцэг, эхийн хараа хяналтгүй яваа хүүхдүүд гол усанд осолдлоо гэх дуудлага ирэх нь ихэсдэг. Тухайлбал, энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10-р хороо, Баянзүрхийн товчооноос нааш 200 метрт хүүхэд усанд живлээ гэсэн дуудлагын дагуу НОБГ-ын харьяа Аврах ангийн албан хаагчид ажиллаж, 14 настай Х.Э нь Туул голоос салаалсан тогтоол усанд живж нас барсан байсныг олж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, аялал зугаалгаар явахдаа голын эрэгт анхааруулга сэрэмжлүүлэг байрлуулсан хэсэгт усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.
Голын усанд осолдож амь насаа алдахаас сэрэмжлүүлж байна
2016-05-26 10:38:00