Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга н.Амартүвшинтэй хэвтэрт ортол нь зоджээ танхаарчээ. Тэд Улсын сайн малчин шалгаруулах асуудлаас болж ам муруйсан байна. Тодруулбал, Ч.Баярбаатар гэдэг хүнийг Улсын сайн малчнаар тодруулахыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар үүрэгджээ. Гэтэл Ч.Баярбаатарыг “Аймгийн сайн малчны болзол хангахгүй байна. Малын тоо цөөн. Энэ хүнийг тодруулах боломжгүй” хэмээн н.Амартүвшин хурал дээр тайлбарлахад Засаг дарга О.Амгаланбаатар ихэд уурлан улмаар зодоон үүссэн байна. Зодуулсан н.Амартүвшин өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Засаг даргадаа зодуулсан ажилтан эмнэлэгт хэвтжээ
2016-05-26 11:14:00