8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2016-05-26 12:39:00

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 334 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын  244  дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Гурван хүүхэд зам тээврийн осолд өртсөн аж. Үүнийг нэг нь сургуулийн өмнөх насны, сургуулийн насны хоёр хүүхэд байжээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч  дөрөв, явган зорчигч нэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна. Улмаар БЗД-ийн нутаг  Намъянжүгийн гудамж, Халдвартын эмнэлгийн автобусны буудалд Тулга огоо ХХК-ны Daewoo  BS-106  маркийн автобусны жолооч Б нь H.Grace  маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 56 настай эрэгтэй З гэмтсэн хэрэг гарчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment