8o
Улаанбаатар хот
mobile menu

Татварын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэллээ

2016-05-26 13:14:00

Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд Хувь хүний албан татварын хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг болсон. Уг татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэлсэн байна. Энэ жилийн тухайд өнгөрөгч хоёрдугаар сард татварын буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэжээ. Ингэхэд нийт 75.396 татвар төлөгч иргэн тайлангаа татварын албанд өгсөн бөгөөд тэднээс 71.9 мянга нь хуулийн дагуу буцаан олголт авах эрхтэй болсон байна.  Улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 26 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон. Ингэснээр Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд мөнгийг нь олгож эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл