8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Болорцэцэг: Шүүгчдийн шийдвэрийг эсэргүйцэж үсээ хусуулж байна

2016-05-26 13:51:00

Дархан-Уул аймгийн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн М.Болорцэцэг шүүхийн тогтолцоо болон шүүгч нарын ёс зүйгүй байдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.  Тэрбээр “Би Дархан-Уул аймгийн Шүүх болон Шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд үргэлж шүүмжлэлтэй, гомдолтой байдаг. Бид шударга шүүх, хариуцлагатай, ёс зүйтэй, ухаанаа уралдуулж, албан үүргээ гүйцэтгэдэг шүүгчийг хүсдэг. Өндөр цалинг өндөр хариуцлага дагах ёстой. Гэвч харамсалтай нь хариуцлагын тогтолцоо огт байдаггүй нь шүүгчдийг хариуцлага хүлээж, үүргээ ухамсарлах чадваргүй болсон байна. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа шүүгч нь шударга ёсны манаач байх ёстой байтал эсрэгээрээ хуйвалдааны эзэд, эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн гар хөл болж байгаа нь эзэнгүй төрийн эмгэнэл болоод байна. Учир нь шүүгчид асуудлыг нягтлан шалгаж, дүгнэж цэгнэлгүй, урсгалаар буюу рефлексээрээ шийддэг болж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Иргэн миний бие Шүүхийн шатанд 2014 оны 9 сарын 29-нд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг маань хангаж ажиллахдаа нотлох баримтыг авч үзэлгүй, сөрөг талын хүний үгээр асуудлыг шийдсэн гэдгийг дурдсан. Тиймээс үүнийг эсэргүйцэт үсээ хусуулсан юм. Мөн тэрбээр хэвлэлийн хурлаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой биечлэн уулзах хүсэлттэй байгаагаа уламжиллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өндөр цалинг өндөр хариуцлага дагах ёстой.....МОНГОЛЫН ШҮҮГЧИД БОЛ ШҮҮГЧИД БИШ...ШҮҮГЧ БИШ ҮҮХЧИД БОЛСОН МАШ МУУХАЙ ХҮМҮҮС ...БҮГДИЙГ НЬ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ...ӨНДӨР ЦАЛИН АВЧИХААД ...ӨНӨ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ҮГЭЭР ЯВДАГ МАШ МУУХАЙ ХҮМҮҮС ....ХЭЛЭХ МУУ ҮГ БАЙХГ
2016/05/26 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment