8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайхан мэдээ

2016-05-26 14:01:00

Японы олон улсад цор ганц Англи хэл дээрх өргөн нэвтрүүлгийн сүлжээ NHK World телевиз Ази тивийн нийгэм эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж буй манлайлагч эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх “Her Story” төслийнхөө хүрээнд загвар зохион бүтээгч Ариунаа Сүриг сонгон өнгөрсөн 4 сард 7 хоногийн хугацаатай түүний ажил, амьдралаар нэвтрүүлэг бэлтгэн дэлхийн 150 орны  210 гаруй сая айл өрхөд суугаа үзэгчдийн хүртээл болгожээ. NHK World TV-ээс жил гаруй судалгаа хийсний үндсэн дээр Монгол улсаас тэр дундаа загвар зохион бүтээгч гэх энэхүү мэргэжлийг эзэмшиж улмаар ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулж олон улсад нэрээ дуурсгаж яваа түүнийг сонгон нэвтрүүлэгтээ оролцуулжээ.

Та уг нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл доорх линкийг дарна уу?

http://www3.nhk.or.jp/nhkworld/en/vod/herstory/20160525.html

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment