8o
Улаанбаатар хот
mobile menu

Хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

2016-05-26 14:45:00

Дорнод аймгийн Баян-Уул суманд хил давж орж ирсэн түймрийг унтраахаар нутгийн иргэд болон аймгийн онцгой байдлын ажилчид хамтран ажиллаж байгаа аж. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Ульханын заставаас 28 албан хаагч ажиллаж байгаа юм байна. Мөн түймрийг унтраахаар орон нутгаас 54 иргэн ажиллаж байна. Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт энэ сарын 25-нд гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэд хамтран бүрэн унтраажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл