8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сайн”-ыг  тоймлов

2016-05-26 18:00:00

Амьдралаа аз жаргалтай, баяр баясалтай болгон өөрчлөх тун амархан. Энэ нь бодол санаанд эерэгээр сайн зүйлийг төсөөлж өөрчлөхөөс эхэлдэг. Хамгийн наад зах нь аливааг эерэг өнцгөөс харах. Өөрийнхөө болон бусдын тухайд үргэлж өөдрөг, сайн сайхнаар төсөөлж, бодож, ярих нь чухал. Тиймээс нийгэмд өрнөж буй сайн мэдээллийг хүргэдэг “Сайн”-ыг тоймлов булангаа  хүргэж байна. Өнөөдөр дараах сайн мэдээллийг тоймлон хүргэж байна. Хүлээн авна уу.

       Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдрийн байдлаар нийт 26.215 малчинд 101 тэрбум 1.3 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгосон таатай мэдээг онцолж байна.   

      Хөвсгөл аймгийн Галт, Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын мянгат малчид Хилийн 0257-р анги нийт 62 агтыг хандивлан бэлэглэсэн байна. Бэлгэнд ирсэн агт морьд Баянзүрх, Цагаан-Уул суманд улсын хилийн ангид үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.

     Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа хэлтэс, төвийн албан хаагчид Туул голын ай савыг цэвэрлэхээр болжээ. Албан хаагчид маргааш буюу энэ сарын 27-ны өдөр  "Цэвэр агаар- Цэнгэг ус" урианд дор нэгдэж, Туул голыг цэвэрлэх юм байна.

      Монгол Улсын гавъяат тамирчин Б.Гангаамаа зургаа дахь тивийн ноён оргил болох Карстензийг зорихоор болжээ. Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг Карстенз нь далайн төвшнөөс 4884 метрт өргөгдсөн хадан уул аж. Энэ оргилд урьд өмнө Монгол хүн авирч байгаагүй юм байна. 

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай.

Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай
www.Chuhal.mn 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл