8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянгол дүүргийн 120 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт өнөөдөр боллоо

2016-05-27 17:48:00

Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 120 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал нар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.

Энэ үеэр Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо “Баянгол дүүргийн хэмжээнд 2012 онд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 87 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 94 хувь нь цэцэрлэгт хамрагдах хэмжээнд хүртэл өссөн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгийг боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний үр дүнд дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах хувь өссөн сайн мэдээтэй байна. Цаашдаа ч энэ чиглэлээр түлхүү ажиллахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цэцэрлэгийн хувьд гэвэл шинээр долоон цэцэрлэг ашиглалтад оруулж өргөтгөл барьсан байна. 120-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 800 орчим сая төгрөгөөр бүтсэн” гэв.

Баянгол дүүргийн 120-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэцэцэг “Улсын тэргүүний 120-р цэцэрлэг нь 12 бүлэгтэйгээр 560 гаруй хүүхэд хүлээн авч ажиллаж байна. Манай 5-р хороо ганцхан цэцэрлэгтэй ба 0-5 насны нэг мянга гаруй хүүхэд байдгаас цэцэрлэгт хамрагдах 2-5 насны хүүхдүүдийн 80 орчим хувийг хамруулж байна. Стандартаар нэг ангид байх хүүхдийн тоо 40 орчим байх ёстой бол манай цэцэрлэгийн нэг ангид 50 гаруй хүүхэд хүмүүждэг. Энэхүү өргөтгөлийн барилга нь ашиглалтад орсноор ирэх намраас 100 орчим хүүхэд нэмж хүлээж авах ба гурван бүлэг нэмэгдэж байгаа юм. Ингэснээр тойргын хамран сургалтын хүрээ нэмэгдэж байна. Барилгын ажил өнгөрөгч 8-р сарын 16-нд эхэлж 12-р сарын 28-нд бидэнд хүлээлгэж өгсөн юм. Харин өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа болж ирэх намар хүүхдүүдээ шинэ байранд хүлээн авах болсондоо баяртай байна”  гэлээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
shaana biz
2016/05/30 103.17.108.42
Иргэн
Сайхан мэдээлэл Байна! Энэ нь эх,урсэд барьж буй том бэлэг. Энэ намар овоо хэдэн бяцханууд орохнээ...
2016/05/30 103.17.108.42