8o
Улаанбаатар хот
mobile menu

"Алтан Жолоо Групп"-ийн “САНСАР” хүнсний худалдааны сүлжээ дэлгүүр Баянзүрхийн товчоонд шинэ салбараа нээлээ

2016-06-02 07:40:00

Хүний хэрэгцээ хязгааргүй. Хязгааргүй тэр хэрэгцээг Монголын сүлжээ дэлгүүрийн шинэ стандартыг тодорхойлогч “Сансар” хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрээс бүрдүүлэх боломж хэрэглэгчдэд улам ойртлоо.

Сүлжээ дэлгүүрийн зах зээлд тэргүүлэгч "Алтан Жолоо Групп" худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бодитой хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийж ирсний нэг нь “ШИНЭ СТАНДАРТЫН СҮЛЖЭЭ СУПЕРМАРКЕТ” бий болгох төсөл байсан юм. 2013 оноос эхэлсэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг илэрхийлэх орчин үеийн өнгө төрх, загвар бүхий САНСАР супермаркетууд өдгөө хотын хэрэглэгч бүрт ойртож, салбарынхаа тоог нэмэгдүүлсээр байна.

Тухайлбал, уг төслийн хүрээнд хийгдсэн ээлжит бүтээн байгуулалт  болох “САНСАР ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ” дэлгүүрийн шинэ салбар Баянзүрх дүүргийн 11-р хороо, БАЯНЗҮРХИЙН ТОВЧОО-нд нээгдэж байгаа юм байна.

 

Олон улсын стандартад нийцсэн шинэ сүлжээ дэлгүүрийн нээлтийн ёслол тавдугаар сарын 27-нд болж, энэ өдөр урамшуулал, хямдралтай, худалдаагаар хэрэглэгчдэд бэлэг барив. Нээлтийн ёслолд сүлжээ дэлгүүрийн үнэнч худалдан авагч, хэрэглэгчид оролцсон нь тус хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнгээс гадна хэрэглэгчдийн хүлээлтэд нийцсэн худалдааны төв нээгдсэнийг илтгэж байна.

                                           

 

Шинэ салбарын нээлтийн арга хэмжээнд зориулсан “ХЯМДРАЛЫН БАЯР” өнөөдрөөс эхэлж байна. Нээлтийн эхний 10 хоног буюу тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 5-ны ням гарагийг дуусталх хугацаанд ширхэг барааг  ч бөөний үнээр худалдаална. Энэ үеэр “САНСАР ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ” дэлгүүрт худалдаалагдаж буй хорин мянга гаруй нэр төрлөөс 400 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд дээр хямдрал зарлах бөгөөд төрөл бүрийн бүтээгдэхүүний амталгаа, бэлэгтэй худалдаа үргэлжлэх юм байна.

 

 

 

“САНСАР ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ” дэлгүүрийн нээлтийн арга хэмжээний   онцлох үйл явдал нь нээлтийн танилцуулгатай ирж үйлчлүүлсэн хэрэглэгчдэд, САНСАР хөнгөлөлтийн картыг үнэгүй олгож, мөн эхний худалдан авагчийг урамшуулж, тухайн өдрийн худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч бүрт гарын бэлэг гардуулж байв.

 

Ийнхүү Та гэр бүлээрээ амралт зугаалга, аялалд явахдаа түгжрэлгүй бүсэд буюу Баянзүрхийн товчоонд байрлах, ачааны болон автобус, суудлын машины төрөлжсөн зогсоолтой,  3600 м2 талбай бүхий, олон улсын стандартад нийцсэн тохижилт, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээтэй САНСАР супермаркетаар үйлчлүүлээрэй.

Мөн зүүн бүсэд оршин суугчид, бизнес эрхлэгчдэд зориулан бараа бүтээгдэхүүнээ бөөнөөр худалдан авах боломжийг бүрдүүлсэн тусгай тасаг нээсэн нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн талархалыг хүлээж байна.

ХЯЗГААРГҮЙ ХЭРЭГЦЭЭГ САНСАРААС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гонгор
Эдний НОТ-ийн хонгололтийн талон нь худлаа хуурамч худлаа шаадаг лалрууд Алтан жолоо группийн нөхдүүд бүгд хулгайч нар
2016/05/31 103.17.108.42
Цэндээ
Эдний НОТ-ийн хонгололтийн талон нь худлаа /хуурамч/ юм байна лээ шуу!!!
2016/05/29 103.17.108.42
Цэндээ
Эдний НОТ-ийн хонгололтийн талон нь худлаа /хуурамч/ юм байна лээ шуу!!!
2016/05/29 103.17.108.42