8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн сүүний өдрөөр сүүн бүтээгдэхүүн үнэгүй тараана

2016-05-28 10:22:00

Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгийг тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермүүдийн дунд зарлажээ.

Өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах фермүүд 2016 оны тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ГУМ сүүний үйлдвэрт өглөө 8:00-11:00 цагт сүүгээ аваачиж өгөх юм байна.

Сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр ГУМ сүүний үйлдвэр тараг бүрж савлан эх үрсийн баяраар Монгол наадам цогцолбор болон Чингисийн талбайд цугласан хүүхдүүдэд үнэгүй түгээхээр болжээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment