“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг анх цацагдаж, олны анхаарлыг татаж эхэлсэн яг тэр үеэс л найруулагч Б.Баатар түүний эхнэр Ч.Ундрал, П.Анужин нарын маргаан дуулиан шуугиан дэгдээж ирсэн. Тэгвэл саяхан Ч.Ундрал, П.Анужин нарын хэрэлдэж буй бичлэг цацагдаж эхэлсэнээс хойш өдийг хүртэл чимээгүй явсан Б.Баатар түүний эхнэр Ч.Ундрал нар өөрсдийн байр сууриа илэрхийлээд байна.
Жүжигчин Ундрал өөрийн фэйсбүүк хуудаснаа тайлбар бичихдээ "Мэдээллийн хэрэгслээр болон сошиал сүлжээгээр миний хувийн амьдралаар шуугиан тарьж байгаад харамсаж байгаагаа илэрхийлмээр байна.
Би залуу хүн, ээж хүн бас ажлын хамт олон, шавь нарынхаа өмнө үлгэрлэх хариуцлага үүрсэн, ирээдүйд хийж бүтээх олон зорилго, уран бүтээлд зорьж яваа,тиймээс ч энэ хугацаанд энэ талаар 1 ч удаа ам нээж дуугарч байсангүй ээ .Бидний туулаад өнгөрсөн хувийн амьдралыг,энэхүү бичлэгийг гартаа оруулж амжсан нөхдүүд , хэн нэгний улс төрийн бохир тоглоомондоо ашиглан хүмүүсийг хагаралдуулан дундаас нь завшин бусармаг зорилгоор олон нийтэд дэлгэж байгаагаа зогсоомоор байна!" гэжээ.