Олны танил болсон цагаасаа амин хувийн асуудлаа улс төржүүлж ирсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь тодорхой болжээ. Тэрбээр хөтөлж буй нэвтрүүлгээс гадна хувийн асуудлаараа олонд танигдсан гэхэд хилсдэхгүй. Нэвтрүүлэг эхлэхээс эхлээд найруулагч Б.Баатартай дотно харьцаа үүсгэж улмаар гэр бүлээс салгасан талаар мэдээлэл өнөөдрийг хүртэл тасралтгүй гарч байгаа. Харин П.Анужин энэ цуурхал мэдээлэлийг улс төртэй холбож тайлбарлаж ирсэн. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр өөрийг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн сөрөг мэдээлэл хэмээх инээдтэй хариултыг хэлж байна. Ямартай ч тэрбээр УИХ-ын гишүүн Арвинтай Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр боллоо.