8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн талбайд хог асгасан портер машиныг эрэн сурвалжилж байна

2016-05-28 13:10:00

Сүхбаатар дүүргийн Санзайн зусланд “УНН34-95” улсын дугаартай, Хово маркийн машины жолооч хууль бусаар ил задгай барилгын хог хаягдлаа хаясан зөрчил гаргасныг шалгаж хариуцлага тооцжээ. Барилгын хогоо ил задгай хаясан иргэнийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэврээр Хог хаягдлын тухай хуулийн дагуу 768 мянган төгрөгөөр торгож, хаясан хогыг тээвэрлүүлэхээр болсон байна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсэд айл өрхөөс соруулсан бохироо нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон бүсэд асгаж, орчин бохирдуулсан “УВХ 60-92” дугаартай 10 тонны Hyundai маркийн машины эзнийг тогтоож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авчээ. Түүнчлэн Сүхбаатар дүүрэг 16-р хороо Ар хустайн зуслангийн жалганд цэвэрлэгээ хийсний дараа хууль бусаар хог хаягдлаа хаясан “УБТ 32-73”, “УБД 83-24” улсын дугаартай портер машины эздийг Замын цагдаагийн газартай хамтран эрэн сурвалжилж байна. Иймд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд хог хаягдлаа зориулалтын цэгт хаях болон хог тээврийн машинд ачуулж хэвшихийг уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
novshiig olood joloo barih erhiig in hasaad mashiiniig in huraa!!!
2016/05/28 103.17.108.42