8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Даваабаяр: Баялаг бүтээгчдийг дэмжих ажлаа бодлогын түвшинд хэрэгжүүлнэ

2016-05-28 18:05:00

Өвөрхангай аймгийн 20 дугаар тойргоос нэр дэвшигч Ч.Даваабаяр “Намынхаа ҮЗХ-ны хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа.

Тэрбээр “Яагаад УИХ-д нэр дэвших болсон бэ гэвэл баялаг бүтээгчдийг дэмжих ажлаа бодлогын хэмжээнд тууштай хэрэгжүүлэхийг зорьж байна. Монгол орны өнцөг булан бүрт баялаг бүтээгчид маань татварын дарамттай, борлуулалт буурч байна. Эдийн засгаа сэргээж ард иргэдээ тогтмол ажилтай орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгохын тулд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Хэрэглэгч биш үйлдвэрлэгч, Импортлогч биш Экспортлогч орон болгохын төлөө зүтгэнээ. Энэ үүднээс улс төрд орж баялаг бүтээгчдээ тууштай дэмжих ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Би баялаг бүтээгчдийг дэмжих төслийг анхлан санаачилж улс орон даяар хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаж 100 гаруй мянган гишүүд дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр тусмаа жижиг, дунд бизнесийн хөгжлийн талаар судалгаа шинжилгээний ажил давхар хийж байна” гэв.

Эх сурвалж: Itoim.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Harvaas tuuhii baina daa.Tuuhiigee medehgui bgaa ni bur tuuhiigiin shinj bolj dee.
2016/05/29 103.17.108.42
hudlaa cnuhal tsarailsan humuus olsnircn dee
2016/05/28 103.17.108.42
zochin
dandaa l ingeed ymar neg um hiij buteeh gej baigaa um shig chuhal tsarailj yvchihaad etses suuld ni UIH hurald orohiin tuluuh sanaarhal tsaana ni baih umdaa oi gutchihlaa. Ih hussen hund turiin joloog buu atguul gedgiim daa uul ni. Neeree l ene zaluu hudl
2016/05/28 103.17.108.42
Иргэн
Нээх баялаг бүтээхийг дэмжих хүн болоод явсан чинь зорилго нь гишүүн болох л байж дээ. Гишүүн болохгүй бол баялгийг бүтээхийг дэмжиж чадахгүй амьтан байжээ.
2016/05/28 103.17.108.42