8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

2016-05-30 07:48:00

ХОНЬ: Таны гарт эрх мэдэл төвлөрч эхэлнэ. Эрх мэдлээ гэрээ хэлцэл байгуулах болон ажил хэргийг өөрт ашигтайгаар шийдэхэд ашиглаарай. Бусадтай сайхан харьцаж, дээрэнгүй зан гаргахаас аль болох татгалзаарай. Энэ долоо хоногт хэнд юу гэж хэлэхээ сайн бодох хэрэгтэй. Дайснууд таны нүднээс далд том төлөвлөгөө зохиож байна. Гэр бүлдээ цаг гаргаж, таатай уур амьсгалыг бүрдүүлээрэй.

ҮХЭР: Соёл урлаг, эрдэм мэдлэг таныг идэвхжүүлнэ. Ертөнцийг үзэх үзэлд тань өөрчлөлт гарч, амьдралаа өөр өнцгөөс харж эхэлнэ. Олон нийтийн дунд биеэ зөв авч явахыг хичээж, эвгүй байдалд орохоос сэрэмжлээрэй. Ажил хэрэгтээ алдаа гаргаж, дарга удирдлагын зүгээс зэмлэл хүртэх бололтой. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй алдаанаасаа суралц. Ингэснээр та дараагийн удаа илүү том ажлыг амжилттай гүйцэтгэж чадна.

ХАМТАТГАХ: Санхүүгийн нөхцөл байдалдаа анхаарал хандуул. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт болох зүйлсэд мөнгөө зарцуулах хэрэгтэй. Ажилдаа тушаал ахиж, цалин хөлс нэмэгдэх магадлалтай. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөснөөр эрч хүчээ нөхөж, сэтгэл санаагаа тайвшруулж чадна. Хосуудын харилцаанд итгэлцэл батжиж, хайр сэтгэл гүнзгийрнэ. Эрүүл мэнддээ ямагт анхаарал тавьж байх хэрэгтэй.

МЭЛХИЙ: Энэ долоо хоногт та хэт эмзэг, мэдрэмтгий байх бололтой. Багахан зүйлд ч та их ач холбогдол өгч дэвэргэн бодох магадлалтай. Найз нөхөд тань танаас их зүйлийг шаардана. Хөнгөн явдалд хөл алдан дурлаж магадгүй. Хамт ажиллагсдын зүгээс дарамт, шахалт ирж болзошгүй.  Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, бусад зүйлсийг түр мартах хэрэгтэй. Энэ нь танд төсөөлөөгүй амжилтыг авчирна.

АРСЛАН: Таны ухаан санаа сэргэг байж аливаа асуудлын учрыг дорно олно. Таны сэдэл тэмүүлэл ажлаа амжилттай гүйцэтгэхэд тусална. Сэтгэл дундуур орхисон ажлаа дахин барьж авснаар санасан үр дүндээ хүрч чадна. Эрч хүчтэй цоглог байдлаараа эсрэг хүйстний анхаарлыг татах бөгөөд ганц бие хүмүүс завшааныг алдах хэрэггүй. Санхүүгийн хүндрэлээс болж бүсээ чангалах хэрэг гарах нь.

ОХИН: Хүсэл сонирхол ижил хүмүүстэй харилцах нь танд амар байх болно. Ялангуяа ганц бие хүмүүст хэлэхэд ижил сонирхолтой хүмүүс татагдах магадлал өндөр байдгийг анхаараарай. Ажил хэргийн уулзалтыг албаны бус чөлөөт байдлаар зохион байгуулвал амжилттай явагдана. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, сурч боловсроход таатай.

ЖИНЛҮҮР: Өөрийгөө нээ. Ажилдаа идэвх санаачлагатай байж манлайллаа харуул. Гэр бүлдээ байр сууриа бэхжүүлж, харилцан ойлголцлыг дэмжээрэй. Ирээдүйдээ хэрэг болох ямар нэг зүйлийг одооноос сурч эхэл. Санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурлан орлогоо нэмэгдүүлэх бусад арга замыг эрэлхийлээрэй. Энэ долоо хоногт та дотоод нөөц бололцоог бүрэн дайчилж, өөрийнхөө юу хийж чадахаа сориорой.

ХИЛЭНЦЭТ: Бусад харилцах, гэрээ хэлцэл байгуулахад таатай. Таны харилцааны ур чадвар өндөр байх бөгөөд бусадтай ойлголцоход хялбар байх болно. Хайр дурлалын харилцаанд романтик байдал давамгайлна. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд амарч, зугаалахад таатай. Хуримтлал үүсгэж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт болох ямар нэг зүйлийг эхлүүл. Хувиа хичээлгүй бусдад тусалж байх хэрэгтэй.

НУМ: Эрч хүч хүч сэргэж, биеийн хүч сайжирна. Биеийн хүчний ажил хийх эсвэл спортоор хичээллэх нь танд тустай. Агаар салхинд гарч, амарч зугаалахад таатай. Ажил төрлөө цагт нь амжуулахад анхаарч, хойшлуулах хэрэггүй. Бизнесийн гэрээ хэлцэл байгуулахдаа гуравдагч этгээдийг байлцуулах шаардлагатай. Учир нь таныг хуурч мэхлэх оролдлого гарч болзошгүй.

МАТАР: Таны бусдыг татах чадвар дээшилнэ. Хайр дурлал, романтик харилцаанд та азтай байх болно. Ажил хэрэгт таны итгүүлэх ур чадвар маш их хэрэг болно. Таныг хэт саймширч магтаад буй нэгэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Араар тань муу зүйл хийсэн хүн л ихэнхдээ таны өмнө шалтгаангүй сайхан аашлах нь элбэг. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй л байна.

ХУМХ: Сэтгэл хөдлөлөө хяна. Таны дотор оршигч бяцхан чөтгөр ил гарч ирэхийг анхаар. Бусдад хүндэтгэлгүй хандах, харилцан итгэлцлээ эвдэх хандлага илэрч магадгүй. Хайртай хүнээ гомдоож, найз нөхөдтэйгөө маргах магадлалтай. Ажлын хэт ачаалал стресс бухимдал нэмэх бололтой.  

ЗАГАС: Ажил төрөл урагштай байх байна. Шинэ бизнес эхлэхээр зэхэж байгаа бол долоо хоногийн дунд үеийг хүртэл хүлээ. Бизнесийн түнш, ажлын хамтрагчтайгаа санал зөрөлдөх бололтой. Гэр бүлдээ хэт анхаарч, ажлаа умартах вий. Хайр дурлалын асуудалд яарах хэрэггүй. Ганцаараа амьдрахын давуу талыг бүрэн мэдрэх хүртлээ хүлээ. Орлогоосоо хэтэрсэн зардалтай удаан явснаас багагүй өр хуримтлагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл