Өнгөрсөн баасан гаригт улс төрийн намууд нэр дэвшигчдээ албан ёсоор зарласан. Энэ удаагийн сонгууль сонин содон нэр дэвшигчдээр дүүрэн байгаа. Тэдний нэг Монгол Ардын намаас Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй хөтлөгч П.Анужин юм. Түүний сонгуулийн шоу сүр дуулиантайгаар эхлэсэн боловч эцэстээ бүх зүйл өөрийнх нь эсрэг эргэж нэр хүнд нь унаж эхлээд байгаа. Хамт олноо хүртэл золиослон байж нэр хүндээ өсгөх оролдлого хийж байгаа П.Анужинд Б.Баатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан амжилт хүсчээ. Түүний хувьд УИХ-ын гишүүн Арвинтай Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр боллоо.