8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт 283.8 мянган га-д тариалалт хийжээ

2016-05-30 11:01:00

Улсын хэмжээнд энэ онд нийт 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3  мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн билээ.  Энэ жилийн тариалалтын үйл явцыг танилцуулсан байна. Тодруулбал, энэ сарын 27-ны байдлаар 249 мянган га-д улаанбуудай, 10.9 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 8.1 мянган га-д төмс,  2.9 мянган га-д хүнсний ногоо, 1.9 мянган га-д малын тэжээл, 11 мянган га-д тосны ургамал тариалжээ. Нийтдээ 283.8 мянган га-д тариалалт хийж  хаврын тариалалт 73.7 хувьтай байна. Мөн үр тарианы тариалалтын хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвийн явагдаж байгааг албаныхан онцолжээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар  дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8,5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1,7 мянган тонн  шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147,7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7,9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment