Тархины саажилт хэмээн оношлогдсон 1 ой зургаахан сартай бяцхан О.Сувд охиныхоо эмчилгээний зардал цуглуулж М.Наранмандах ээжид туслах хандивын аянууд өрнөсөн. О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолтыг Латиф сангийн сангийн тэргүүн дуучин Л.Байзда хариуцан ажилласан бөгөөд мөнгийг өгөхгүй хулхидсан талаар өмнө нь мэдээлэлсэн. Мөнгийг аваад зугтсан хэрэгт ороод байгаа Л.Байзда нам чимээгүй алга болоод байсан ч энэ талаар тайлбар хийсэн байна. Л.Байзда хэлэхдээ “Үүгээр дамжуулан энэ эмэгтэйд хандаж хэдэн үгийг хэлмээр байна. Тэр анхнаасаа бидэнд үл итгэсэн байдалтай, захирангуйгаар харьцаж эхэлсэн. Үнэндээ тоглолт дууссан дуустал энэ эмэгтэйн аясаар л ажилласнаа нуугаад яахав. Хэрвээ биднээс өөр хүмүүс байсан бол энэ тоглолтыг хийхгүй байхаар тэвчээр барсан үйлдлийг олонтаа гаргаж байсан юм шүү. Тоглолтын хөтөлбөрт маш их өөрчлөлтийг оруулсан хамтлаг дуучдын өөрийн хүслээр тоглолтоос хассан. Тэр байтугай намайг ч гаргаж дуулуулаагүй. Би хөтлөгчийн туслах хийж байсан СУИС-ийн багштай хэрэлдэж болох байсан тэсээд л өнгөрсөн. Би урлагийн салбарт олон жил ажиллаж байгаа мэргэжлийн багш хүн. Үнэхээр маргаантай асуудал байвал бид хуулийн дагуу шийдвэрлүүлэхэд бэлэн байна. Миний аавын Монголын урлагт зүтгэсэн 30 жил, миний 20 жил, Нурбуланы 15 жил гээд манай гэр бүл Монголын урлагт бараг 60 зүтгэж яваа улс. Бид сангаа зүйгээр нэг ч аавынхаа нэрээр нэрлээгүй. Латиф сангийн тухай үе үеийн мянга мянган үзэгчид дуучид, уран бүтээлчид бүгд мэднэ. Бидэнд алдаа гарахыг үгүйсгэхгүй ээ” гэсэн байна.
Тархины саажилттай 1 ой зургаан сартай охиныг хулхидсан дуучин Л.Байзда тайлбар хийлээ
2016-05-30 11:11:00