Дорноговь аймгийн Ерөө сумын 3-р баг Их өлөнт гэх газар тус багийн Бугант тосгоны Хайгуулын Рам гэдэг газар оршин суух Б /эр.43н/ нь гар аргаар ашигт малтмал олборлож байгаад шороонд дарагдаж нас барсан гэсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Мөн түүнчлэн "ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ" гэсэн мэдээллийг шалгахад, ТЭЦ-3. ТӨХК-д гагнуурчин ажилтай, СХД-3 хороонд суух Э /эр.40н/ гагнуурын ажил гүйцэтгэж байгаад дөрвөн метрийн өндрөөс унаж гэмтэн хэвтэн эмчлэгдэж байгаа хэргийг шалгаж байна.
Гар аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаж амиа алджээ
2016-05-30 11:58:00