Өнгөрсөн баасан гарагт намууд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулсан. Хуулиар нэр дэвшигчид иргэдэд ямар нэгэн эд зүйл тараах, бэлэн мөнгө амлах зэрэг хориотой байгаа. Харин Монгол Улсын Шадар сайд УИХ-н гишүүн Ц.Оюунбаатар иргэдэд бал тарааж байна гэх мэдээлэл сошиалаар цацагдаж эхлэв. Хэрэв мөнгө тараасан баримт байх юм бол нэр дэвшигчийг жагсаалтаас хасна. Бас эрүүгийн хариуцлага тооцох ч зохицуулалт бий. Энэ талаар нэгэн иргэн цахим хуудаснаа "өнөөдөр 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1,2,3-р хорооны ард иргэд сонгогчдод ийм сэрэмжлүүлэгтэй балыг ОБЕГ-н албан хаагчдаар тараалгаж байхтай таарлаа.Энэ ариун явдал уу?" гэжээ.
Шадар сайд Ц.Оюунбаатар хууль зөрчиж, иргэдэд бал тараасан уу
2016-05-30 12:01:00