Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Т.Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан билээ. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд шүүх хурал нь өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Энэ хэрэгт буруутгагдаж байгаа Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Хүчингийн хэрэг үйлдсэн Б.Ханбаатарыг өнөөдөр шүүнэ
2016-05-30 12:38:00