8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батзаяа: Бүхний хамгийн шударга шүүгч ЦАГ ХУГАЦАА

2015-11-15 15:34:00

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд гэрээс нь баривчлан шалгаж эхэлсэн. Түүнтэй  хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл мөн баривчилсан.

Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компани нь Ухаа-Худаг Гашуун сухайт чиглэлд зам тавихаар шалгарсан юм. Гэхдээ Б.Батзаяа нь тухайн үед тендер зарлалгүйгээр тус компанийг шалгаруулж орхисон байх магадлалтай аж. Цаашилбал олон сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хээль, хахуул авлигын хэрэгт оролцсон байх магадлалтай хэмээн сэжиглэхэд хүргэж шалгаж эхэлсэн. Одоогоор Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа юм.

 

Ийн шалгагдаж байсан Б.Батзаяа болон , Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл батлан даалтад гаргажээ. Харин Б.Батзаяаг батлан даалтад гаргах эсэхийг нэлээд удаан хэлэлцэж 17.00 цагийн үед батлан даалтад гаргасан байна.

 

Тэгвэл Б.Батзаяа батлан даалтад гарсан дариудаа фэйсбүүк хуудсандаа  "Баярлалаа.. Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мессеж илгээж үлдээсэн нөхдөдөө чинь сэтгэлээс талархаж байна. Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа... Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ, удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч ЦАГ ХУГАЦАА..." гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл