8o
Улаанбаатар хот
mobile menu

ИЗНН-ыг сонгуульд оролцуулах шийдвэр гаргалаа

2016-05-30 14:26:00

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний Зориг Ногоон Намын /ИЗНН/ нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч ИЗНН-аас СЕХ-ны энэ сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг энэ сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мөн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны энэ сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, ИЗНН-ыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгаж шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нөгөө дарга нь урваад алга болсон одоо яах билээ
2016/05/30 103.17.108.42
Сонгогдож чадахгүй хэрнээ санал хуваахаас өөр үр дүн авчрахгүй.
2016/05/30 103.17.108.42
pkxny
зөв шүүдээ. ОЮУН ХЭМЭЭХ биеээ үнэлэгчийг намаасаа хасах хэрэгтэй
2016/05/30 103.17.108.42