Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийг түүчээлэн барилдсан байсан Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайллаа. Зодог тайлах албан ёсны ёслол өчигдөр Токио хотын "Рёогокү" дахь сүмогийн төв өргөөнд болсон байна. Тэрбээр анх 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж байсан бөгөөд японы мэргэжлийн сүмод 24 жилийн турш зодоглосон аж. Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолд 8,000 гаруй хүн оролцож гэр бүл найз нөхөд, сүмочид, урлаг, спортын соёлынхон гээд 420 хүн дэвжээнд гарч түүний гэзэгт гар хүрч, хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрбээр ээжийгээ сэвлэгийг нь үргээх үеэр нулимсаа тэвчиж чадалгүй, уйлсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө.
Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлах ёслолынхоо үеэр нулимс унагаж, олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө
2016-05-30 16:24:00