8o
Улаанбаатар хот
mobile menu

”Сайхан тэмээтэй ганган хос”

2015-11-30 09:09:00

"Их говийн тэмээний баяр-2015" Говь-Алтай аймгийн төв Алтай хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Их говийн тэмээний баяр хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд боллоо.УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Их говийн тэмээний баярыг энэ жил баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөнтэй хамтатган хийсэн байна.Их говийн тэмээний баяр-2015" Их наадмын "Сайхан тэмээтэй ганган хос"- ын тэмцээнд 25 хос оролцсоноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын Д.Эрдэнэтуул, Д.Төгсбилэг, Эрдэнэ сумын Ж.Банзрагч, Л.Бүрэнтуяа, Шарга сумын Ш.Болдбаатар, Долгоржав нар шилдгээр шалгарлаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл