8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн"-ыг тоймлов

2016-05-30 17:40:00

Хүмүүн энэ хорвоо дээр жаргахын тулд биш бусдад туслах гэж ирдэг. Бусдад тусалж, сайн сайхныг түгээж, түүнийг аз жаргалыг харж баяс. Энэ өдрийн сайн мэдээг хүргэдэг “Сайн”-ыг тоймлов булангаа ийнхүү хүргэж байна.

     Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машиныг худалдан авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор түргэн тусламжийн үйлчилгээнд явах иж бүрэн тоноглогдсон 10 машиныг  санхүүгийн болон техникийн  чадавх болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах замаар сонгон шалгаруулан нэг тэрбум гучин сая төгрөгөөр худалдан авахаар болжээ.

     Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан манай улс анх удаа Чингисийн талбайд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн  ГУМ сүүний үйлдвэр сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр тараг бүрж савлан  хүүхдүүдэд сүү, тараг үнэгүй тараах юм байна.

       Чансаагаараа жин тус бүрт эхний 16-д эрэмбэлэгдэг “World Masters-2016” манай улсаас 16 бөх зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, дөрвөн бөх шагналт V байрт орсон амжилтаар багийн дүнгээр IV байрт шалгарчээ. Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа аваргалж,  жингийнхээ тэргүүн бөх гэдгээ баталлаа.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ланжаагийн Баттулга, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Нанжидын Биханзрагчаа, Нийслэлийн “Өргөө” амаржих газрын их эмч Солонгосын Гантуяа нар хүртлээ.

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай.

Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай
www.Chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment