8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Ганбаатар нам бусаар нэр дэвшихээр болж, Х.Бат-Ундралыг хамтлагаасаа гарсаныг мэдэгдсэн өдөр

2016-05-30 18:37:00

Бидний амьдралын нэг өдөр өнгөрлөө. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсраа алдсан тохиол бүрээ тунгаа. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл ядвлыг тоймлон хүргэдэг  “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү  хүргэж байна. “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншина уу.  

С.Ганбаатар нам бусаар нэр дэвшихээр боллоо

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвшихээр болжээ. С.Ганбаатар УИХ-ын сонгуулийн 43-р тойрог буюу Дархан-Уул аймагт өрсөлдөх юм байна. Нам бусаар гэж байгаагийн учир нь Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын хөдөлмөрийн намын аль алинд нь элсэхгүй. Харин тус хоёр намын эвслийн нэрийн өмнөөс нам бусаар өрсөлдөнө гэсэн үг аж. Сонгуулийн тухай хуульд зааснаар эвсэлийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвших боломжтой гэж С.Ганбаатар үзсэн учир ийм шийдвэр гаргасан байна.

Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлах ёслолынхоо үеэр нулимс унагаж, олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө

Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийг түүчээлэн барилдсан байсан Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайллаа. Зодог тайлах албан ёсны ёслол өчигдөр Токио хотын "Рёогокү" дахь сүмогийн төв өргөөнд болсон байна. Тэрбээр анх 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж байсан бөгөөд японы мэргэжлийн сүмод 24 жилийн турш зодоглосон аж. Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолд 8,000 гаруй хүн оролцож гэр бүл найз нөхөд, сүмочид, урлаг, спортын соёлынхон гээд 420 хүн дэвжээнд гарч түүний гэзэгт гар хүрч, хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрбээр ээжийгээ сэвлэгийг нь үргээх үеэр нулимсаа тэвчиж чадалгүй, уйлсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. 

"Чухал сонгууль 2016": Уран сайханчид, хүчит бөхчүүдээр хүрээгээ тэлсэн сонгууль

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шөнө дөл хүртэл хуралдаж намууд нэр дэвшигчиддээ албан ёсоор тодрууллаа. Улстөрийн намуудаас хэн нь хэнтэйгээ эвсэж, хэнийхээ эсрэг  хөдлөх  яриа хөөрөө янз бүрийн түвшинд явагдаж байсан ч  албан ёсоор энэ асуудал дуусгавар болж нэр дэвшигчид ажилдаа шуурхайлан орлоо. Энэ  удаагийн сонгууль урд өмнө болж байгаагүй онцлогтой сонгууль болох дүр зураг гарч ирлээ. Энэ удаагийн сонгууль ард түмний хайрыг хүлээсэн олимпийн аварга, Дархан аварга, яруу найрагч, дуучид гээд нэлээдгүй тааварлаж байгаагүй хүмүүс нэр дэвшихээр боллоо. Ингээд сонин содон нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хүргэе. 

Аваргуудаас А.Сүхбат, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар нэр дэвшихээр боллоо

Энэ удаагийн сонгуульд ард түмний хайрыг хүлээсэн хоёр аварга нэр дэвшихээр боллоо. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймгаас нэр дэвшихээр боллоо. Түүний хувьд тус аймагт 5 дугаар тойрогт МАН-ын М.Билэгттэй халз тулахаар болов. Нэр дэвшигчидийг албан ёсоор тодруулахаас хэдхэн хоногийн өмнө гэнэт нэр дэвшихээр болж, тэр тусмаа өөрийн төрсөн нутаг Булган аймгаас биш, Баянхонгор аймгаас нэр дэвших болсон нь бас л олны гайхширлыг төрүүлээд авлаа. Н.Түвшинбаяр аваргын хувьд Риогийн олимпод оролцох Монгол Улсын жүдогийн шигшээ багийг ахалж явахаар болсон билээ. Энэхүү нэр хүндтэй үүргийн хажуугаар, улс төрийн сонгуульд ийнхүү нэр дэвшихээр боллоо. 
Мөн л олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Дархан аварга А.Сүхбат энэ сонгуулиар МАН-аас Төв аймагт нэр дэвшихээр боллоо. Тодруулбал, МАН-ынхан А.Сүхбат аваргыг Су.Батболд гишүүний тойрогт нэр дэвшүүлэхээр боллоо. Су.Батболд гишүүний хувьд намын жагсаалтад багтана хэмээн эртнээс бэлтгэлээ базааж, тойрогтоо анхаарал тавьж сайн усалж чадаагүй учраас намынхан олны танил тэр дундаа, Төв аймгаас  төрөн гарсан Дархан аваргыг нэр дэвшүүлэхээр тогтлоо. Түүний хувьд АН-ын Н.Энхсайхантай халз тулахаар боллоо. Тэрбээр 3 жилийн өмнө АН-д элсэж байсан ч 3 жилийн дараа сонголтоо өөрчлөн МАН-д элсэж байна. 

Ийнхүү өнгөрсөн 4 жилийн хугацаанд  Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МУ-ын аварга, УИХ-ын гишүүн Д.  Сумъяабазар нарын бөхчүүдийн тоог хоёроор нэмж мэдэхээр боллоо.

Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хоёр аваргыг МАН, АН хоёр нэг нэгээр нь авч дэвшүүлэхээр боллоо. Үүнээс харахад мэдлэг чадвартай, монголын төрд хэрэг болох боловсон хүчин гэхээсээ илүү тойрогт ялалт байгуулах гэдэг талаас нь олны танил хүмүүс нэр дэвшиж байгаа бололтой. 

Мөн үүнээс гадна Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл 46 тойрогт нэр дэвшигчийг тодруулсан. Түүний нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар байсан нь сонгогчдын гайхашралыг төрүүлж орхиод байгаа юм. Зодог тайлж, дасгалжуулагч болсон тэрбээр төрөлх нутаг болох Дархан-Уул аймгаас УИХ-д өрсөлдөх гэнэ.

Дуучидаас С.Жавхлан, М.Нара, Г.Эрдэнэтунгалаг нар хүч үзэхээр боллоо

Олны танил бөхчүүдээс гадна олны танил дуучид хүртэл нэр дэвшихээр болов. Тодруулбал, дуучин М.Нара, Эрдэнэтунгалаг нар дэвшихээр болов.  Дуучин М.Нарагийн хувьд эртнээс нэр дэвшихээ зарласан бөгөөд Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болоод байгаа. Тэрбээр С.Одонтуяа, С.Эрдэнэ, Оргил худалдааны төвийн үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар нарын хүмүүстэй өрсөлдөхөөр боллоо. М.Нарагийн хувьд архаг улс төрчид болон бизнесмэн хүмүүстэй халз тулна. Энэ түүний хувьд тийм ч амар байхгүй нь мэдээж. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид энэ сарын 23-наас эхэлж дэвших тойргоосоо 801 хүний гарын үсэг цуглуулах ажилдаа идэвхийлэн орсон билээ. Аймаг, дүүрэг бүрт нэр дэвшигчдийн гарын үсэг цуглуулах ажил эрчимжиж байгаа эдгээр өдрүүдэд дуучин Нара буюу М.Нарантуяа сонгогчдынхоо гарын үсгийг давуулан биелүүлсэн. Тодруулбал, 801 хүний гарын үсэг цуглуулах ёстойг давуулан биелүүлж, 3000 гарын үсэг цуглуулаад байгаа билээ. 
ҮЗХ-аас өмнө нэр дэвшихээр яригдаж байсан олны танил эрхэмүүд нэр дэвшиж чадхааргүй, үндсэндээ чийгдлээ. АН сонгуулийн тухай хуулиа мөрдөж, 16 эмэгтэй буюу. Г.Эрдэнэтунгалаг, Б.Энхбайгаль, н.Энхсайхан, Ц.Оюунгэрэл, н.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Б.Сүрэнжав, Р.Бурмаа, Б.Булгамаа, Д.Арвин, Б.Байгалмаа, М.Батчимэг, Б.Мөнхтуяа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг нарын 16 эмэгтэйг энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо.

Эмэгтэйчүүд дундаа хамгийн их сонирхол татаж байгаа хүн нь Дуучин Г.Эрдэнэтунгалаг байлаа. Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон ч ҮЗХ дээр түүнийг жийж Дуучин Г.Эрдэнэтунгалагийг дэвшүүлэхээр болов.

Түүний хувьд чимээгүй байж байгаад гэнэт ҮЗХ-аар нэр дэвшихээр болж гарч ирсэн. Г.Эрдэнэтунгалаг өнгөрсөн 2015 онд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ардчилсан намын дэд даргаа болж байсан. Тухайн үед тус хуралдаанаар хэлэлцээд 100 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг Ерөө сумын Бугант тосгоны Ардчилсан намын хорооны дэд даргаар сонгогдож байв. Түүний хувьд энэ сонгуулиар Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай Сэлэнгэ аймагт халз тулна. Ж.Эрдэнэбатын хувьд 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.Мөн  2012 оны Улсын Их Хурлын  зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан туршлагтай хүн учраас амаргүй даваа байх болов уу. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Валютын ханшийн зөрүүнээс үүдэн нэг хайрцаг жимсний үнэ 15000-30000 төгрөгөөр нэмэгджээ

Он гарсаар хоёр удаа шатахууны үнэ буурсан сайхан мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Шатахууны үнэ буурахаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг.  Гэтэл нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч буурсангүй. Тиймээс бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний барааг бүтээгдэхүүний үнэ ханшийг сурвалжлахаар “Баянзүрх”, “Хүчит шонхор”, "Барс" худалдааны төвийг зорьсон юм.

Иргэдийн худалдан авалт муу байна

Бидний очсон эхний газар  “Баянзүрх” захын махны тасаг юм. Худалдааны төв  хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Ястай, ясгүй шинэ махаа аваарай гэх худалдаачдын дугаар иргэд очиж үзэж, үнийн асууж харагдав. Зарим нь хямдруулах боломжтой эсэхийг асууж байлаа. “Супермаркетуудыг бодвол мах харьцангуй хямд байна. Супермаркетуудыг хоёр килограмм мах авах мөнгөөр эндээс гуван килограмм мах авах боломжтой л байна” гэж ярих хүн  ч байлаа.  Ингээд мах үнэ сонирхоход үхрийн мах 8000-8500, хонины ястай махыг 6500, цул нь 6800, адуу 6000, ямаа 5500-6000 мянган төгрөгийн хооронд байв.  Харин үйлчлүүлэгчдийн хувьд үнийг нь сонссон дараачийн худалдагч руу алхаж харагдсан юм. “Баянзүрх” захын махны худалдагч “Бид нар махаа “Хүчит шонхор” захаас худалдаж авдаг. Иргэдийн худалдан авалт их муу байна. Ганц хоёр килограмм мах л авна. Нөөцийн мах авах сонирхол их байна.  Махны үнийг сонсоод л яваад өгдөг. Махны үнийн хувьд том, жижиг малын махнаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байгаа” гэв. Махны үнэ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад нээх их ялгаа байхгүй байгааг хэлэх хүн ч олон байсан юм. Ийнхүү сонирхож явах зуур гурван килограмм мах худалдан авч буй иргэнГ.Наранбаатарын сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Гурван килограмм хонины цул мах авлаа. Үнийн хувьд боломжийн л юм шиг санагдаж байна. Гэхдээ харж байхад худалдан авч байгаа иргэд бага байгаа нь ажиглагдлаа. Энэ нь эдийн засаг хямарч, иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбоотой байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Үүний дараа гурил, будааны тасагт очлоо. Энд нэг килограмм гурил 900-1300, цагаан будаа 2300-3000, гоймон 5000-6800 мянган төгрөгийн үнэтэй байлаа. “Хүний хэрэглээ юм хойно их, бага нь хамаагүй боломжоорой аваад явж байна” гэх энэ хүнийг А.Дулмаа гэдэг. Тэрбээр 220 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Тэтгэврийн бидэнд махны үнэ арай их байх шиг санагдах юм. Хоёр килограмм хонины ястай мах, бага сага гурил будаа аваад явж байна.” хэмээн ярилаа. 

хонины гулууз мах 4200-5500, жижиглэнгийн үнэ 6000-6800, үхрийн мах жижиглэнгээр  7000-7800, ямааны мах бөөний үнэ 4300-4500, жижиглэнгээр 5000-5500,  адууны мах 5500-6000 төгрөгийн үнэтэй байна.

Нэг килограмм мах авах хүн ч бий

Бидний дараагийн очсон газар "Хүчит шонхор" худалдааны төв. Өглөө 08:00 цагийн үед очсон юм. Нэлээн эрт очлоо гэж болтол энд хөл хөдөлгөөн их наймаачдын ажил эд өрнөж байв. Учир нь өглөө эрт ирвэл арай хямд үнээр их мах авах боломжтойг худалдаачид ярьж байсан юм. Нийслэлдээ хамгийн хямд өртөгтэйд тооцогддог болохоор энэ зах үйлчлүүлэгч ихтэй байлаа.Уг захын зорьсон хүмүүс ихэнх нь  махаа бөөнөөр нь худалдан  авахаар сонирхолтойгоор  ирдэг гэдгийг махны худалдаачид онцолсон юм. Энэ захад 15 жил махны наймаа хийж байгаа Д.Намнан “Махны үнэ бага багаар бууж байгаа. Гэхдээ иргэд махаа бага, багаар нь худалдаж авсан хэвээр л байна. Нэг килограмм мах аваад явах хүн олон байна.  Одоо ч урин цаг ирсэн болохоор үнэ нэмэгдэхгүй" хэмээн учирлан ярьж байсан юм. Ингээд махны үнийг сонирхвол хонины гулууз мах 4200-5500, жижиглэнгийн үнэ 6000-6800, үхрийн мах жижиглэнгээр  7000-7800, ямааны мах бөөний үнэ 4300-4500, жижиглэнгээр 5000-5500, адууны мах 5500-6000 төгрөгийн үнэтэй байна. Ястай, цул, шинэ хуучнаараа ангилагдан үнэ нь хоёр, гурван зуун төгрөгийн зөрүүтэй байлаа.  Ингээд мах бөөнөөр нь худалдан авч буй иргэн Т.Амартай “Хонины гулууз мах сонирхож байна. Гулуузаар нь авбал нэг килограмм нь 4200 төгрөгөөр өгч байна. Бөөний үнэ нь хямд, жижиглэнгийн үнэ нь ялгаагүй юм шиг санагдлаа. Амралтын өдөр болохоор бөөнөөр нь арай хямд үнээр их мах авахаар ирлээ” хэмээн ярьсан юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Ц.Төмөрбаатар: Өлсгөлөнгөө зогсоосон ч нөхдөө сэтгэл санааны хувьд дэмжиж байгаа

МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн Тусгаар тогтнолын талбайд нойтон өлсгөлөн зарлаж эхлээд 58 цаг болж байгаа аж.  Өнөөдрийн байдлаар зарим гишүүд нь биеийн байдлаас болж өлсгөлөнгөө зогсоожээ. Тодруулбал, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатарыг эмч нар эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн тул өлсгөлөнгөө зогсоосон байна. Тэрбээр "Хэдийгээр би өлсгөлөнгөө зогсоосон ч бусад нөхдөө сэтгэл санааны хувьд дэмжиж байгаа. Шударга ёсны төлөөх үйл хэрэгт оролцсоор байх болно" гэжээ.

“Guys" хамтлаг: Х.Бат-Ундрал сарын өмнө хамтлагаасаа гарсан

Гарч ирсэн цагаасаа залуусыг байлдан дагуулсаар өдийг хүрсэн “Guys” хамтлагынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр шинэ гарсан “Goodluck” дуугаа клипжүүлсэн тухайгаа мэдэгдсэнээс гадна албан ёсоор гурван гишүүнтэй болсоноо мэдэгдсэн юм. Тэгвэл сүүлийн үед тус хамтлагын гишүүн Х.Бат-Ундралын хар тамхины хэрэгт холбогдоод байгаа билээ. Энэ талаар асуусан сэтгүүлчдын асуултад “Манай хамтлагт харьяалагдаж байсан Х.Бат-Ундралын хувьд сар гаруй өмнө хамтлагаасаа гарсан. Хар тамхитай холбоотой хэрэгт бид мэдээлэл өгөхгүй боломжгүй” хэмээн хариулав.

"World Masters-2016”-д манай тамирчид IV байрт шалгарав

"World Masters-2016” тэмцээн Мексик улсад энэ сарын 27-29-нд амжилттай болж өндөрлөлөө. “Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох, чансаагаараа жин тус бүрт эхний 16-д эрэмбэлэгдэж буй тамирчид урилгаар оролцдогоороо онцлог. Тэмцээнд 51 орны эрэгтэй 116, эмэгтэй 117 тамирчин зодоглосон байна. Манай улсаас 16 бөх зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, дөрвөн бөх шагналт V байрт орсон амжилтаар багийн дүнгээр IV байрт шалгарчээ. Эхний гурван байрт Япон, Азербайжан, АНУ-ын жүдочид шалгарч, бусдыгаа манлайлсан байна. 

Бие даагчдыг бүртгэж эхэллээ

Сонгуулийн Ерөнхий  Хороо /СЕХ/-ны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг энэ сарын 30-наас ирэх зургадугаар сарын 1-ний өдрийг дуустал бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авч ажиллах юм байна. Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу хүлээн авах бөгөөд хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм. Үүний дараа зургадугаар сарын 9-нд нэр дэвшигчдийг олон нийтэд албан ёсоор мэдэгдэх юм байна.  

Б.Баатар, П.Анужинд амжилт хүслээ

Өнгөрсөн баасан гаригт улс төрийн намууд нэр дэвшигчдээ албан ёсоор зарласан. Энэ удаагийн сонгууль сонин содон нэр дэвшигчдээр дүүрэн байгаа. Тэдний нэг Монгол Ардын намаас Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй хөтлөгч П.Анужин юм. Түүний сонгуулийн шоу сүр дуулиантайгаар эхлэсэн боловч эцэстээ бүх зүйл өөрийнх нь эсрэг эргэж нэр хүнд нь унаж эхлээд байгаа.  Хамт олноо хүртэл золиослон байж нэр хүндээ өсгөх оролдлого хийж байгаа П.Анужинд Б.Баатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан амжилт хүсчээ. Түүний хувьд  УИХ-ын гишүүн Арвинтай Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр боллоо.

“Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн тань ажил үйлсэд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sanuulaga
Enhbayaraas icheed baihaar uuruusuu icheech malaa umnuus chin ichchihlee
2016/06/06 103.17.108.42
Н.Энхбаяр, С.Ганбаатар бас тэр дуучин, жүжигчид боль доо. Та нар сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх аянд гарсан нь дээр шүү. Ичиг, ичиг, ой гутам...
2016/06/05 103.17.108.42
Зочин
Хэдэн иргэний дэмжлэг авчихаад иргэд гэж төлөөлж бичээд байна.Энх баяр ичих булчирхайтай бол боль
2016/05/31 103.17.108.42
Zochin
MAHN gej yu baidag yum be,Enkhbayr gej huvia hicheesen hun ydarsan irgedeer togloj ooriin osh honzongiin bai bolgohoo bolimoor yum
2016/05/31 103.17.108.42
enhbayrtaigaa zail
2016/05/30 103.17.108.42
МАХН -г иргэд их дэмжиж бгаа шүү.таны зөв
2016/05/30 103.17.108.42