Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 2016 оны 6 сарын 1-ний өдрийн11:00 цагт эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо. Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст, Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08:00 цагт хөдөлж Чингисийн талбайд ирэх юм.
Алслагдсан чиглэлээс автобус үнэгүй явна
2016-05-31 07:40:00