8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-ын ногоон байгууламж нэрийн дор улиас модыг хөрсгүй, хайргатай нүхэнд суулгаж байна

2016-05-31 09:35:00

Ирэх долдугаар сарын 15, 16-нд АСЕМ-ын дээд түвшний уулзалт манай улсад зохион байгуулагдах гэж байна. АСЕМ-ын дээд түвшний уулзалтанд 51 орны төр засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд, олон улсын байгууллагын төлөөлөгч уригдан оролцож байгаа. Мөн хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл болсон нийтдээ 5000 орчим хүн хүрэлцэн ирнэ. Мэдээж АСЕМ-ийг эх нутагтаа зохион байгуулна гэдэг бол нэр төрийн хэрэг. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсанаараа Монгол дэлхийн анхаарлын төвд очиж, манай улсад ирэх жуулчидын тоо ч ихэснэ. Дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр нийслэл хот маань өнгө зүсээ засаж, соёлтой хот болж байгаа нь үнэхээр сайшаалтай. Тус уулзалтаар хүлээж авах 5000 орчим хүний 1000 орчим нь сэтгүүлч, хэвлэл мэдээлэлийн хүмүүс ирнэ. Энэ хүмүүст эх орноо суртачилах алтан боломж гэж хэлж болно.  Гэхдээ энэ бүтээн байгуулалтыг дарга ирлээ ширээний бүтээлгээ солиороо гэсэн маягаар хийж болохгүй. Учир нь АСЕМ нэрийн дор байсан юмаа үгүй хийж болохгүй. Үүнийг бүтээн байгуулалт биш, тонож цөлмөх гэж хэлж болно. АСЕМ нэрийн дор ямар бүтээн байгуулалт хийж байгаа мөн ямар луйвар орж байгаа талаар мэдээлэлийг хүргэе. 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай сайт АСЕМ-ийн хөлд "амь" тавьж буй ТУУЛ гол гэсэн нийтлэл бичсэн билээ. Тухайн үед АСЕМ-ын дээд түвшний уулзалтад зориулж, зочдыг хүлээн авах “Асем Вилла” хотхоныг барьж байгаа. Тус хотхоныг барьж байгаа газар буюу Туул голын дээгүүр гүүр хэлбэрээр шугам татахын тулд суурь хундамыг нь цутгах ажил хийж байсан бөгөөд шугам татахын тулд Туул голын  урсгалыг нь өөр тийш сарниулж, буцааж урсгасан талаар мэдээлэл хүргэсэн. Тухайн үед нөхцөл ямар байсан талаар доорх зурагнаас үзэх боломжтой. 


Харин дараагийн бидний хүргэх мэдээлэл АСЕМ-ийн ногоон байгууламжтай холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпинийг ирэх үеэр Яармагийн гүүр даваад Нисэхийн шинэ зам дагуу 8 км үргэлжилсэн замд том мод шилжүүлэн суулгасан байдаг. Харин хэдхэн хоногийн өмнө нөгөө модноос нэгийг нь үлдээлгүй авч хаяж, оронд нь өөр мод суулгаж эхэлсэн байна. Тодруулбал, Нисэх, Яармагийн чиглэлд есөн байршилд мод суулгахаар төлөвлөн ажиллаж эхэлсэн байна. Өмнө нь суулгасан нарс мод тарьснаас  хойш ургаад 2 жил болж байна. Гэтэл үүнийг суга татаж хаяад шинэ мод тарих ажилд нийслэлийн төсвөөс 350-400 сая төгрөг зарцуулж байгаа аж. Гэхдээ тус шинээр тарьж байгаа шинэс моднуудыг цахилгааны шугаман дээр байрлуулан тарьж байгаа харсан иргэд ямар ч ургах нөхцөл байхгүйг тайлбарлаж байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголд нийт 40 гаруй удаа ирж ажиллаж байгаа ногоон байгууламжны мэргэжилтэн Manfred Vesper өвөө энэ модны нарийн хялгасан үндсийг нь тасдаж анх булгалж авахдаа л үхүүлсэн энэ ямар ч хөрсгүй хайргатай нүхэнд өчүүхэн бага шороо хийгээд яаж ургах юм бэ?. Энэ сайхан моднуудын төлөө би “БҮХ ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ ГАШУУДАЖ БАЙНА” гэсэн дүрс бичлэг хүргэх болно. 
10 хоногийн өмнөөс эхлээд Их тэнгэрийн зам дагуу, Нисэх Яармаг чиглэлд суулгаж эхэлсэн байна. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлэлсэнээр монголдоо хямд үнээр өөрсдийн үржүүлсэн улиас болон бусад суулгацыг санал болгоход аваагүй хэрнээ хятад суулгац өндөр үнээр авсан тухай мэдээлэл ч мөн байна. Гэхдээ энд нэг баримтыг дурьдахад тус суулгаж байгаа мод нь Баянчандмань орчмоос том ургасан моднуудыг үндсээр нь сугалаад ачиж ирж байгаа мэдээлэлийг нэг иргэн цахим хуудаснаа хийсэн байна. Хэрэв энэ үнэн бол ногоон байгууламж нэрээр төсөвлөсөн 350-400 сая төгрөгийг дарга нар халааслаад л өнгөрөх үү.  Манай улс нэг бүтээн байгуулалт хийх гээд нөгөөг устгадаг жишиг дээрх хоёр жишээнээс харагдаж байна. Дарга сайд ирэхэд ногоон байгууламж нэрээр баахан бүтээн байгуулалтын нэрээр мөнгө халааслах, хямд үнээр уулаас авчирсан моднуудаа хайргатай нүхэнд ургуулах гэж оролдож байгаа жишиг манай улсаас өөр хаана ч байхгүй. Улс орон хямралтай, ард түмэн цалингийн зээлээс зээлийн хооронд амьдарч байхад  дарга сайд  ард түмний татварын мөнгийг зөв зохистой зүйл зарцуулах хэрэгтэй. АСЕМ дууссаны дараагаар арай энэ моднуудаа аваад хаячихгүй байгаа. 

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт ХХК-иудтай хамтран тарьж байгаа аж. 

Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун 4 замаас Офицер хүртэл 21000 хайлаас, 3000 шар хуайс, 6000 агч мод , 270 гүйлс бут суулгаж, Чингисийн өргөн чөлөөнд 2000 хайлаас мод тарьжээ. Харин одоо доорх  бичлэгнээс Их тэнгэрийн зам дагуу, Нисэх Яармар чиглэлд суулгаж байгаа улиас мод нь ургах ямар ч нөхцөлгүй, хайрган дунд суулгаж байгаа нь анхаарал татаж байна. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хайрга чулуугүй хөрс гэж юу байхав Битгий балай юм бичээд бай Наад захын мэдлэг мэдээлэл бичиж байгаа чамд алга
2016/06/02 103.17.108.42
Erdenebileg
Uursduu mod tarij uzeegyi, bas haana ymar hursund urgahiig medehgui baij yun muulj shuumjlehee turuulsen yum ve.Yostoi helsen muu buhen,haraasan haraal buhen uuriin har tolgoid gedgiig meddeggui humuus ve.
2016/06/01 103.17.108.42
Erdenebileg
Uursduu mod tarij uzeegyi, bas haana ymar hursund urgahiig medehgui baij yun muulj shuumjlehee turuulsen yum ve.Yostoi helsen muu buhen,haraasan haraal buhen uuriin har tolgoid gedgiig meddeggui humuus ve.
2016/06/01 103.17.108.42
Erdenebileg
Uursduu mod tarij uzeegyi, bas haana ymar hursund urgahiig medehgui baij yun muulj shuumjlehee turuulsen yum ve.
2016/06/01 103.17.108.42
ээбээгийн ах дүүсийн бизнес мод тарих төслийг тэр чигт нь ах дүүсдээ аваад өгчихсөн хотын гудманд тарьсан мод үхэж л байвал тэдэнд ашигтай жил болгон л модоо хот руу шахна шүү дээ
2016/05/31 103.17.108.42
Zochin
Um Medxgui baij bitgii tenegt
2016/05/31 103.17.108.42
xochin
mahan tolgoitoi har huur be? naad zahiin medleggui huur be? urd tarisan modoo archilj chadahgui bj . ene idoo yu be? hairan sain modnuud ter uulandaa urgaj bsan bol ashtai yu ene batuul badral metiin huur nuud odoo bogino nastai yum hiih yum boob mongiig
2016/05/31 103.17.108.42
xochin
mahan tolgoitoi har huur be? naad zahiin medleggui huur be? urd tarisan modoo archilj chadahgui bj . ene idoo yu be? hairan sain modnuud ter uulandaa urgaj bsan bol ashtai yu ene batuul badral metiin huur nuud odoo bogino nastai yum hiih yum boob mongiig
2016/05/31 103.17.108.42
Zorigoo
Badral mini ingej nugel hiij yah ni be Heden tugrug ner turiin tuluu ingej hereg baigaa yum uu Nas chini boginosoj ur huuhedtei chini ingej zovno shuu Bodooch
2016/05/31 103.17.108.42
зочин
хайран мод
2016/05/31 103.17.108.42
Зочин
Энэ мод чинь ургахгүй бол тарьсан газар нь мөнгөө төлөөрэй.Эс тэгвэл идсэн хүмүүсийн нүгэл нүдээрээ хэзээ нэгэн цагт гарна даа
2016/05/31 103.17.108.42