8o
Улаанбаатар хот
mobile menu

ИЗНН-ын байр суурь: Сонгуульд орно, орохгүй

2016-05-31 11:51:00

Иргэний зориг, ногоон намыг /ИЗЗН/-ыг  УИХ-ын энэ удаагийн сонгуульд бие даан оролцуулахгүй байх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. СЕХ-ноос гаргасан шийдвэрийг хууль бус,  хэмээн  ИЗНН мэдэгдэж,  хоёр шатны шүүхэд хандсан байна.  Тэгвэл Улсын дээд шүүх өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд уг маргааныг хэлэлцээд  ИЗЗН сонгуульд оролцох боломжтой гэж үзсэн. Энэ талаар тус намынхан өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

ИЗНН ирэх сонгуульд оролцох эсэх талаар зөрчилтэй байр суурийг намын гишүүд нь илэрхийлээд байна. Тус намаас өгсөн хоёр талдын байр суурийг хүргэж байна. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг  СЕХ-ноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн хулуь бус шийдвэр гаргасан. Бид сонгох, сонгогдох эрхээ хамгаалуулахын тулд Улсын дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээс ИЗНН бол сонгуульд оролцох эрхтэй гэж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг.  Тиймээс  ИЗНН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй боллоо. Бид нэгэнт хууль ёсны дагуу буруугүй гэдгээ тогтоолгосон тул нэр дэвшигчээ тодруулна.Манай намын буруугаас биш СЕХ-ны буруугаас болсон учраас хариуцлагаа СЕХ хүлээх ёстой. ИЗНН-ыг нэгэнтээ Улсын дээд шүүх сонгуульд оролцох эрхтэй гээд шийдвэрлэчихсэн болохоор СЕХ хуулиа дагах байх гэж бодож байна. Ардчилсан намын дэмжинэ гэж хэсэг хүмүүс л шийдсэн. Манай нам тийм шийдвэр гаргаагүй. Тиймээс сонгуульд дангаараа оролцоно” гэв. Харин  ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.ХүрэлсүхШүүхийн шийдвэр ИЗНН-ыг сонгуульд бүртгэх ёстой гэж гарсан. Намын дарга Ц.Ганхуяг ИЗНН УИХ-ын сонгуульд оролцох боломжтой гэж яриад байгаа. Гэхдээ Үндэсний хорооноос ИЗНН нь УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцоно гэдэг шийдвэрээ нэгэнтээ гаргачихсан шүү дээ” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
боль солоитой авгайгас өөр хүн гарахгүй
2016/05/31 103.17.108.42