8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний бүтээн байгуулагч “Эко Констракшн“ ХХК дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөрт нэгдлээ

2016-05-31 11:54:00

Өнөөдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөр. Тамхины эсрэг энэ өдрийг анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ.

 

Үндэсний бүтээн байгуулагч “Эко Констракшн“ ХХК-ийн нийт хамт олон “05.31-ний дэлхий нийтээрээ тамхигүй өдөр”-т нэгдэн, нэг өдрийг тамхигүй өнгөрөөж, эрүүл орчинг бүрдүүлж байна. Мөн иргэн бүрийн эерэг хандлагыг нэмэглүүлэхээр хамтран ажилладаг байгууллагууд болон туслан гүйцэтгэгч байгууллагууддаа энэхүү өдөрт нэгдэхийг уриаллаа.

“Эко констракшн” ХХК нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд нийгэмдээ чиглэсэн олон төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд сүүлийн 3 жил дараалан УНТЭмнэлгийн Уушигны тасгийн эмч сувилагч, хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөг бүрэн тохижуулж, шаардлагатай утлагын аппаратуудаар хангаж өгсөн билээ. Иргэн Та ч гэсэн энэ өдөр тамхинаас түр ч болтугай татгалзан өөрийгөө болон бусдыг хүндлэн, сэтгэлийн тэнхээгээ сорьж, XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохыг уриалж байна.

Та тамхинаас  татгалзснаар:


-Амьсгалын замын өвчлөл эрс буурна                         -Хавдрын эрсдэл мэдэгдэм буурна

-Тамхиа хаяснаас нас даруй 10-15 жилээр уртсана.    -Эдийн засгийн боломж нэмэгдэнэ
-Дотны хүмүүсийн эрүүл мэнд сайжирна..                  -Гоо сайхан сэргэнэ.
-Гал түймрийн эрсдэл багасна.                                   -Орчны бохирдолт багасна.
-Бусдад эерэг дуурайл болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эко суга
2016/05/31 103.17.108.42
ЗӨВ ШҮҮ
2016/05/31 103.17.108.42
тэд татаж л байгаа
2016/05/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment