8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Гантулга: Брэнд бүтээгдэхүүн ч монголчууддаа зориулж хямд үнээр зарахаар болсон

2016-05-31 13:51:00

"Сибери фарм продактс" ХХК-ийн хамт олон Монголын хөрсөнд ургасан чацаргана жимсээр эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн 12 оронд экспортолж байгааг монголчууд андахгүй мэдэх болсон. Эрүл мэнд, гоо сайхныг бусдад бэлэглэгч хамт олон Монголын хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцүүлэн борлуулах болжээ. Энэ талаар тус компанийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Э.Гантулгаас тодрууллаа.

-Seaberry  брэндийн бүтээгдэхүүн дэлхийн 12 оронд адилхан үнээр зарагддаг гэсэн. Харин монголчуудад зориулсан үнэ гаргасан гэсэн үү?

-Тийм ээ. АНУ, БНСУ, Хонгконг, БНХАУ гээд экспортолж буй 12 оронд манай бүтээгдэхүүн яг адилхан үнээр борлогддог. Харин бид Монголын зах зээл, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг судлаад монголчууддаа зориулсан үнэ гаргасан. Эх орныхоо хөрсөнд ургасан чацарганаар дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүн  бид хийж байгаа болохоор монголчуудад хэрэглэх боломж олгож буй хэрэг.

 

-Танай бүтээгдэхүүн хамгийн хямд нь хэдэн төгрөг байлаа. Одоо хэд болж байгаа вэ. Харьцуулаад хэлж өгч болох уу?

-Бололгүй яах вэ. Бид бүтээгдэхүүнээ БНСУ-д үйлдвэрлээд бусад оронд экспортолдог. 29900 төгрөгөөс манай үнэ эхэлдэг байсан. Харин одоо монголчууддаа зориулж үнийн бодлогоо өөрчилсөн. Тухайлбал монголчуудын хамгийн их худалдан авдаг гарын тос 29900  төгрөг байсныг 17000 төгрөг болгосон. Шампунь, ангижруулагч  29900 төгрөг байсныг 19900 төгрөг болсон. Энэ мэтчилэн бүтээгдэхүүндээ шинэ үнээр худалдаж байна. 

-Нэг зүйлийг тодруулж асууя. Танай хамт олон эрүүл, зөв хооллолтын төв байгуулах гэж байгаа гэсэн үү?

-Тийм ээ, эрүүл хүнд гоо сайхан байх нөхцөл нь бүрддэг. Гаднаасаа чанартай, сайхан бүтээгдэхүүн хэрэглээд  байж болно. Зөвхөн гадна талаа анхаарах бус дотроосоо эрүүл байж, эрүүл зөв амьдрах хэвшилд сурах нь хамгийн чухал. Тиймээс бид эрүүл зөв амьдрахад нь бусдад туслах зорилгоор төвөө нээх гэж байгаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
saran
haanaas avch boloh ve buunii uneer
2016/06/03 103.17.108.42
Солонгост бутээгдэхуунээ уйлдвэрлэдэг байж монгол бутээгдэхуун гээд яахав дээ. Технологи нь монголынх биш л бололтой. Ганц чацаргана л монголоос гарсан туухий эд байхдаа.
2016/05/31 103.17.108.42
даваа
Монггол хаүн авах аргагүй үнэтэй эд байна. Баяр, баярцогт нарын төр дагаж баяжсан АН, МАН ын төрийн баячуудад тохирох бараа байна
2016/05/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment