Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Энэ өдөр эцэг эхчүүд хүүхдээ дуртай тоглоомоор нь тоглуулах гэж ихэд хичээдэг. Тэгвэл тоглоомоо зөв сонгож, тэр дундаа БНХАУ-аас орж ирдэг хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
БНХАУ-ын хувьд өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас эхлэн хийн бөмбөлгийг худалдаанаас бүр мөсөн гаргаснаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч худалдаа эрхлэгчид хууль бусаар зарж борлуулсаар байгаа юм.