8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүндэт эцэг эхчүүдээ, бяцхан үрсээ баярлуулахдаа дараах зүйлийг анхаараарай

2016-06-01 09:11:00

 Хүмүүн заяаг хайрласан ээжийгээ та баярлуулаарай.
Амьдрал салаалж нахиалсан үрээ та баярлуулаарай.
Эх хэмээх эрхэм алдрын эзэн танд
Эх үрсийн баярын мэнд хүргэе.
Эх болох заяа хайрласан эрчүүддээ бас баярын мэнд хүргэе.
Өнөөдөр эх үрсийн баяр буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Баярын өдөртэй тохиолдуулж сэрэмжлүүлэг болон хаана, хаана ямар үйл ажиллагаа болох талаар мэдээлэл хүргэе. Өнөөдөр нийслэлд 29 хэм хүрч хална. Ойрд 29 хэм хүрч халаагүй учраас алдрай бяцхан үрсээ баярлуулахдаа наршихаас болгоомжилоорой. Мөн өнгөрсөн сард маш ихээр тархсан улаанбурхан өвчнөөс мөн сэргийлээрэй. Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар дараахь зөвлөмжийг хүргэж байна. 
УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ
    Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа
    сувилгааг сайжруулах, (халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр
    жижиг гүвдүүт тууралт гарах) зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ
    хандаж үзүүлэх;
    9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд
    хамруулах;
    А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх;
    Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс өвчний
    шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм
    баримтлах;
    Хүн ихтэй, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх;
    Гараа тогтмол савандаж угаах нь зүйтэй. 


Харин дараагийн мэдээлэл бол хаана, хаана ямар үйл ажиллагаа болох вэ?


Хүүхдийн баярт зориулсан нэгдсэн арга хэмжээ төв талбайд болно. Нээлтийн арга хэмжээ 09.00 цагаас эхэлнэ. 
Мөн үүнээс гадна “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор өнөөдөр  “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой. Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох юм. 

Нийслэлийн боловсролын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ төв талбайд 11:00 цагаас эхэлнэ. Баярын арга хэмжээ 1000 хүүхдийн парадаар эхэлж, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хөгжим бишгүүрийн үзүүлбэр, дуу болон бүжгийн уралдаан тэмцээн болно. Мөн энэ үеэр хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сэтгэхүй хөгжүүлэх хөгжөөнт тоглоомын үзэсгэлэн, амталгаат худалдаа зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдана. Яг одоо хүүхдийн баярыг зорих гэж буй эцэг эхчүүддээ дуулгахад, өглөөний 08:00 цагаас эхлэн оройн 17:00 цаг хүртэл нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл