8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2016-06-02 08:02:00

НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ

09.00 цагт: Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтануудад архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулна. Утас: 91172424

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

09.30 цагт: Европын холбооны Switch-Asia төслийн хүрээнд “Төрийн бус оролцогчдын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно. Уулзалтад БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг, Европын холбооноос БНХАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Ронан Пэшиор болон гадаад дотоодын 20 гаруй төлөөлөгчид оролцоно.

СОЁЛЫН СУРГУУЛЬ

10.00 цагт: Олон улсын Цуурын наадмын нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99086706

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргасантай холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Автомашингүй өдрийг зохион байгуулах талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ

11.00 цагт: БСШУЯ төрийн байгууллагуудаас анх удаа "Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001" болзолыг хангаж, батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно. Утас: 98119897

СХД-ИЙН 6 ДУГААР ХОРОО

11.40 цагт: Хотын хэт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Хотын захиргааны шинэ цогцолборыг “Глобал Бридж олон улсын консорциум” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барихаар боллоо. Барилгын ажлын нээлт болно. Утас: 88781218, 325044

АСЕМ-ЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12.00 цагт: АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлууд болон “АСЕМ Вилла” хотхоны бүтээн байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090339, 99235150

КОРПОРЭЙТ КОНВЕНШИН ТӨВ

12.00 цагт: МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д. Алтанхуяг зургаадугаар сарын 4-нд д болох "Night off ballet" тоглолтынхоо тухай хэвлэлийн бага хурал хийнэ.

ХАНГАРДИ ОРДОН

13.00 цагт: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны бодлогын баримт бичиг болон хөгжлийн зорилтуудад хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хот хамтран ажиллах санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар гарын үсэг зурна. Утас: 99666553

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

14.00 цагт: Банкны салбарын ажилтны өдөрт зориулсан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт панел хэлэлцүүлэг болно. Утас: 312939

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

17.00 цагт: Оюутны байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол болно. Тэмцээнд 23 орны 250 орчим тамирчид оролцож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment