8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Улаабаатарт 28-30 хэм дулаан

2016-06-02 08:10:00

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 хэм дулаан байна. 

2016 оны зургадугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар  28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. Өнөө маргаашдаа Орхон-Сэлэнгийн сав газраар халуун, хуурай байхыг анхааруулж байна.

2016 оны зургаадугаар сарын 02-ноос зургадугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд говийн ихэнх нутаг, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо, 3-нд төв болон говийн нутгаар, 4-нд төв, говийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи 2-нд нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. 2, 3-нд нутгийн өмнөд хэсгээр, 4, 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голыг хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment