Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор шагнах тухай зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон хүртсэн 29 эхэд одонг нь гардуулан өгчээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өчигдөр 3100 гаруй эх “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан байна.
"Алдарт эх" одонгоор 3100 гаруй эх энгэрээ мялаалаа
2016-06-02 08:23:00