Цахим ертөнцөд нэгэн аав хүүхдээ цонхоор шидэж буй бичлэг шуугиан дэгдээж байна. Тодруулбал, Оросын Владимир мужид орших таван давхар орон сууцны дээд давхрын айлд өнгөрсөн долоо хоногт гал гарч тус гэр бүлийнхэн хоёр хүүхдээ цонхоор үсэрч өөрсдөө ч мөн араас нь үсэрсэн байна. Хүүхдүүдийг байрны оршин суугчид хөнжил, дэвсгэр барьж тоссон байна.Охидыгоо эсэн мэнд буулгасны дараа эцэг эх хоёр нь мөн цонхоороо үсэрчээ. Харамсалтай нь охидын аав үсрэхдээ нуруугаа хугалж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хоёр хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шидсэн нь дуулиан тарьж байна
2016-06-02 08:40:00