Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд хувь хүн автотээврийн болон өөрөөр явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй зааж өгсөн. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. Заасан хугацаанд татвараа төлөөгүй жолоочийг хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авах юм байна. Тиймээс татвараа төлөөгүй жолооч нар өнөөдрөөс эхэлж замын хөдөлгөөн оролцохгүй, оролцсон тохиолдолд хариуцлага хүлээгэх аж.
Татвараа төлөөгүй жолоочид өнөөдрөөс эхэлж хариуцлага тооцно
2016-06-02 10:15:00