18o
Улаанбаатар хот
mobile menu

Эзэн Чингис Хааны анхдагч байсан түүхэн баримтууд

2015-11-12 09:40:00

 ЭЗЭН ЧИНГИС ХААН ЯМАР ҮЙЛ ХЭРГИЙН АНХДАГЧ БАЙВ.

Өнөөдөр Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдө. Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн гэж түүхч судлаачид тэмдэглэсэн байдаг. Чингис хааны мэндэлсэн энэхүү түүхэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэх болсон. Тэгвэл бид та бүхэндээ Чингис хаан түүхэндээ ямар үйл хэргийн анхдагч байсан тухай баримтуудыг хүргэж байна.

Баримт 1. ЧИНГИС ХААН ОЛОН МОНГОЛ АЙМГУУДЫГ НЭГТГЭЖ ИХ МОНГОЛ УЛСЫГ  БАЙГУУЛСАН.

Баримт 2. ЧИНГИС ХААН ИХ ЗАСАГ ХУУЛИЙГ ҮНДЭСЛЭСЭН.

Чингис анх Их засаг хуулийн үндэслэсэн. Их засаг хуулиас иш татав. 

2-р зүйл: Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй.

3-р зүйл: Хүүхэд нь эцэг эхээ, эхнэр нь нөхрөө үл сонсвол 

хуулийн хариуцлага  хүлээлгэн

4-р зүйл: Хаан ширээг залгамжлахад заавал овог аймгийн ахмадууд, ахлагчид  болон алтан ургийн хуралдайгаар сонгох хэрэгтэй. Хараат улсын хаадыг ч мөн тийм журмаар сонгох хэрэгтэй.

5-р зүйл: Монгол хүмүүс түүний эзэн ба эрхэм язгууртан хаан, хан ноёдын нэрийн дор зөвхөн тушаал зэргийг нэмж дууддаг. Эрхэм хүндэт өөр цол өргөдөггүй. Тэдгээрийн дотор алтан ургийн хэнийг ч гэсэн нэрээр нь дуудна.

6-р зүйл: Ноёд жил бүр хоёр удаа хааны ордонд цугларч, ажилаа тайлагнаж, хааны сургаал зарлигийг сонгож, буцаж хариад биеэр үлгэрлэн гүйцэтгэж, ард олноо сайтар удирдаж чадвал хамаг үйлс эсэр бүтнэ. Миний зарлигийг аман дээрээ дагаж, ам далд зөрчиж, уснаа унагасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлбэл нийтийг захирч үл чадна. гэх мэт 54-н зүйлтэй хуулийг үндэслэж байсан. Энэ нь өнөөгийн Үндсэн хуулийн үндэс болсон.

Баримт 3. ЧИНГИС  ХААН ӨНЧИН ХҮМҮҮСИЙГ ТЭТГЭХ САН БАЙГУУЛСАН.

Чингис хаан дайн байлдаанд үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг тэтгэх зорилгоор өнчдийг тэтгэх сан гэдгийг байгуулжээ. Энэ өнөөгийн халамжийн үйлчилгээний эхлэл болсон.

Баримт 4. ЧИНГИС ХААН САХИЛГА БАТТАЙ ХҮЧИРХЭГ ЦЭРЭГ АРМИЙГ БҮРДҮҮЛСЭН

Чингис хааны цэргийн эрдэм ухаан нь ашигтай байрлалаас түрүүлж гэнэтийн цохилт өгч байлдааны санаачлагыг гартаа атгах, газар орон,цагийн байдалд зохисыг таацуулан ухаалаг шийдвэр гаргаж хэрэгжүүлэх,морьт цэргийн хөдөлгөөнт чанарын өндөр боломжийг шавхан дайчлах,цэрэг эрийн зориг хүч, сэтгэлзүйн хатуужил, авхаалж самбааг илтгэх улс төр,цэргийн бодлогыг чадварлаг хослох урлаг байв. Энэ нь өнөөгийн Батлах хамгаалах байгуулгын үндэс болсон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баримт 5. ӨРНӨ, ДОРНЫГ ХОЛБОСОН ХУДАЛДААНЫ ЗАМЫГ СЭРГЭЭСЭН.

Энэ нь улс төрийн харилцан ойлголцох бий болгох, ахуйн соёлын талаар бие биенээсээ суралцах эдийн засаг, худалдаа, соёлын харилцаа холбоо тогтооход чухал түлхэц болсон.  Энэ нь өнөөгийн олон улсын арилжаа наймаа хийх үндэс болсон. 

Баримт 6. ЧИНГИС ХААН БҮХ ШАШИНГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ БАЙСАН

Чингис хаан Даосын арш Чан-Чүнь бумбатай уулзаж урт наслах боломжийг эрэлхийлэж байсан хэмээн түүхэнд бичигдэн үлджээ. Тэрээр мөн лалын шашны зүтгэлтнүүдээр Коран судрын үндсэн зарчмуудыг ч тайлбарлуулж байжээ. Хааны энэ үйлдлийг эзэлж авсан улс орныхоо ард түмний шашин шүтлэгийг хүндэтгэн үзэж ард түмний сэтгэл санааг хэрхэн төвшитгэх, оюун санааны хувьд хэрхэн захирч болохыг мэдэхийг хичээдэгтэй холбоотой хэмээн үздэг билээ. Чингис хаан Сартуулд байх үедээ лалын шашинтай, түрэг гаралтай, Монголын төрд үнэнч зүтгэхээ илэрхийлсэн Махмуд Ялавачийг Мавераннахрын захирагчаар томилжээ.

Баримт 7. ЧИНГИС ХААН ТАГНУУЛЫН АРГА УХААНЫ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН

Гэмгүй худалдаачдын дүр эсгэсэн нууцаар бүхнийг ажиглан нүд, чихээ болгож тухайн хот цэргийн хүч, хүмүүс, зэр зэвсэг, ард түмний санаа бодол, тэр ч битгий хэл нууц төлөвлөгөөний талаар хүртэл олж мэддэг байжээ.   Энэ нь өнөөгийн тагнуулын байгуулгын үйл ажилгааны эхлэл юм.

Баримт 8. ЧИНГИС ХААН БАЙЛДААНЫ ЗЭР ЗЭВСЭГ БҮТЭЭВ

Морьт цэрэг нь 2-3 нум тус бүр 30 сумтай 2-3 саадаг, махир сэлэм, дайсныг жадлах, дэгээдэх сэрвээт жадаар зэвсэглэж мод, шир, төмөр, халх бамбайн арьс, мяндас, ширмэл, гархин хөө хуяг, ялтас- ширэн дуулгатай байжээ. Хөнгөн морьт цэрэг нь урт хөнгөн жад, хурц ясан ба төмөр зэвтэй нум сум хэрэглэж, цэрэг бүр ташуур ,бугуйл ганзагалж, хэт хутга,хуурай, шөвөг,билүү, зүү утас биедээ авч явдаг байжээ. Нумын урт нь 120 см , 30-60 кг татах хүчтэй, 180-270 м-н тусгалтай байсан нь Европуудынхаас даруй хоёр дахин том аж. Сумны зэвний өргөн нь 3-5 см,урт нь 14-15 см байжээ. Сумны үзүүрт могойн хор түрхэх ба 20-30 алхамд хуягийг нэвт харвана, алдах нь үгүй. Махир сэлэм нь нэг метр урт, 3- 3,5см өргөн агаад хөнгөн, хүч шаардалгүйгээр үзүүр хүртэл зүсдэг байна. Жад нь 2-3 м урт, маш хатуу хулсаар хийгддэг бөгөөд улаан зос түрхэж дайсандаа сэтгэл зүйн цохилт өгдөг байсан гэнэ. Тэр үед өрнө дахин ийм зэвсэг байсангүй. Дуулга нь эхэн үедээ арьсан, дараа нь төмөрлөсөн эцэст нь дан төмрөөр хийгдэх болжээ. Төмөр бамбайн зэрэгцээ, арьсаар бүрсэн модон бамбай нь 30 см голчтой бөмбөгөр хэлбэртэй, уян хатан, бөх бат модны мөчрөөр сүлжиж олон өнгийн утсаар хээлэн хийж, голд нь толь суулгасан байна. Энэ өнөөгийн байлдааны зэр зэвсэгийн эхлэл болсон.

Баримт 9 .  ЧИНГИС ХААН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ЭХЛЭЛ ТАВЬСАН

Чингисийн цэрэгт 1205-1209 оноос Тангуд, 1210 оноос Онгууд, 1211 оноос Кидан, Уйгур, Харлуг, 1214 оноос хойш хятадаас орсон зүрчидүүд монголын цэрэгт байлдах болсноор олон үндэстний арми бүрдэж эхлэв. 15-60 насны эрчүүдийг татах ба зарлиг ирсэн үед бэлэн байх хөнгөн морьт цэрэг байв. Харин шадар жишигтэн цэрэгт түмт, мянгат, зуутын даргын хөвгүүд, бие чийрэг, ухаан цэлмэг энгийн ард ч байдаг байв. Мянганы ноёдын хөвгүүд 10 нөхөр, нэг дүү, зуутын 5 нөхөр, нэг дүү, аравт ба сул иргэнийх 3 нөхөр нэг дүүтэйгээ унаатайгаа ирж хэрэглэх юмаа харъяалах мянганаас гаргуулна. Чингис 8000 торгууд, 2000 хорчин нийт 1 түмэн хишигттэй байв. Дунджаар өрх бүр 1-2 цэрэг гаргахад нийт хүн амын 11% буюу 11 түм морьт цэргийн чадвартаа ерөнхийдөө гадагш аян дайн хийх болсноос хойш дагаар орсон улсуудын цэрэг /Сүн 83,600 цэрэг/ Олзны цэрэг /тэргүүн эгнээнд гаргах, инженерийн цэргийн үүрэг гүйцэтгэх,    бэхлэлт сайтай хотудыг довтлох/Тэд эрх чөлөөгөө энэ маягаар олж авдаг байна.

Д.Дорждэрэм  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 118