8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх бямба гаригт захууд амарна

2016-06-02 10:29:00

Ирэх бямба гариг буюу энэ сарын 4-ний өдөр “Автомашингүй өдөр” тохиож байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд амрахаар болжээ. Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригт  “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэж ирсэн билээ. Тиймээс замын хөдөлгөөнийг хязгаарлаж зам, талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах юм байна. Үүнтэй холбогдуулан “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” амраад маргааш нь буюу энэ сарын 5-ны өдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэжлүүлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment