Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өдөр золгүй байдлаар 10 настай охин нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XIX хорооны хороонд суух А нь хашаандаа тоглож байгаад 10 ширхэг гипсэн хавтанд дарагдаж нас барсан байна. Түргэм тусламж дуудаж охиныг дүүргийн эмнэлгийн хүлээн авахад хүргэсэн боловч охин нас баржээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. Үүнээс гадна хоёр хүүхэд нохойд хазуулж гэмтсэн хэрэг гарчээ. Эдгээр хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байгаа юм байна.
Охин гипсэн хавтанд даруулж амиа алджээ
2016-06-02 10:55:00